Хайртыгаа баярлуулах шилдэг санаанууд

2013 оны 2 сарын 14

Гэгээн хайрын өдрөөр хайртаа баярлуулах энгийн атлаа сэтгэл доглуулам зарим нэг санааг танд хүргье.
Өөрийн гараар оёсон хувцас болоод ямар нэг хэрэгтэй зүйлийг нь түүнд бэлэглэх нь мөн хамгийн романтик бэлгүүдийн тоонд зүй ёсоор багтана.
Та хоёрын олон сайхан дурсамжуудыг сануулах гэрэл зуургуудтай цомог хайрын өдрийн хамгийн мартагдашгүй бэлгүүдийн нэг болно.
Та хайртынхаа хамгийн дуртай сонгодог аяз, бүтээлүүдийг багтаасан хуурцаг, СD бэлэглэж болно. Мэдээж түүний дуртай дууг та өөрөө дуулж бичүүлсэн байж ч болно шүү дээ.
Гэгээн дурсамжаар дүүрэн хайрын өдрөөр та хосгүй, үнэтэй, ховор чамин савлагаатай дарснаас хэзээ ч бүү татгалзаарай.
Хэрвээ таны хайрт ном унших дуртай бол хосуудын үнэнч хайр сэтгэлийн талаар өгүүлэх адал явдалт, романтик ном зохиол бэлэглэвэл түүнд мөн мартагдашгүй дурсамж үлдээж чадна.
Анх болзож эхэлснээс одоог хүртэл, эсвэл та хоёрын хувьд хамгийн чухалд тооцогдох тоогоор хайртынхаа дуртай зүйлүүдийг унтлагын өрөөндөө түүнийг орж ирэхээс өмнө тавих нь байж болох санаануудын нэг биш гэжүү. Мэдээж эдгээр зүйлүүдэд түүний дуртай шиколад, амттан, сарнай гээд бүх зүйл багтаж болохыг санаарай.
Хайрын өдрөөр та заавал дэлгүүрээс үнэтэй зүйл худалдаж авч өгөх албагүй шүү дээ. Иймд таны сэтгэл шингэсэн чин сэтгэлийн үгтэй захидал байсан ч болно. Харин таны захидал мэдээж хайрын билэгдэл болсон зүрхэн хэлбэртэй, таны гараа гарган хийсэн өвөрмөц шийдэлтэй дугтуй байж болох юм.
Анх та хоёрын танилцсан өдрөөс эхлээд одоог хүртэлх бүх сайхан дурсамжийн билэгдэл болсон гэрэл зугуудаараа бяцхан цомог хийж хайртдаа бэлэглэвэл насан туршид мартагдашгүй бэлгүүдийн нэг болно .
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна