“World Press Photo-2013” шилдгүүдээ нэрлэв

2013 оны 2 сарын 17

Олон улсын “World Press Photo-2013” ёслол жилийн шилдэг гэрэл зургуудаа нэрлэв. Тэргүүн шагналыг Шведийн гэрэл зурагчин Поль Хансен хүртжээ. Тэрбээр амь үрэгдсэн хүүхдүүдээ авч яваа палестинчуудыг хальснаа буулгасан нь ийн шилдэг болгосон байна.
«Эзэн хааны гэх оцон шувууд». «Байгаль. Фото түүх» ангиллын нэгдүгээр байр. Фото: Paul Nicklen Антарктикийн Росса тэнгис. 2011 оны арваннэгдүгээр сарын 18. Эдгээр оцон шувуудад мөс хайлж байгаа нь том асуудал үүсгээд байна. Эрдэмтдийн судалснаар Эзэн хааны гэх оцон шувууд усанд шумбахдаа өднөөсөө гаргах сая сая агаарын бөмбөлөгийн тусламжтайгаар хурдаа гурав дахин нэмдэг байна. Тэд цагт 30 км-ийн хурдтайгаар уснаас үсрэн мөсөн дээр гарч, далайн барс гэх амьтдаас зугтаж чаддаг ажээ.
«Өмнөдийн казуара шувуу». «Байгаль. Ганц зураг» ангиллын нэгдүгээр байр. Фото: Christian Ziegler Австрали, Блэк Маунтин Роуд. 2012 оны арваннэгдүгээр сарын 6. Мөхлийн эрмэгт ирсэн казуара шувуу цэнхэр квандонга гэх жимсээр хооллож байгаа нь. Хойд Австралийн халуун бүсийн экологийн системийн чухал төрлийн жигүүртэнд энэ шувуу ордог.
«Хүмүүс "Нигүүлсэнгүй үйлс"». «Хүмүүс. Зохиомжийн хөрөг. Фото түүх» Фото: Stephan Vanfleteren Гвиней, Конакри. 2012 оны аравдугаар сарын 17. Гучин настай Маконе Сумаоро бамбай булчирхайн өвчтэй. Тэрээр "Би өвчин мэдэрдэггүй, харин хүзүү маань ийм хэлбэртэй болсонд харамслаг. Үүнийг хавдар битгий байгаасай гэж найдаж байгаа. Би нөхөртөө, гурван хүүхэддээ хэрэгтэй шүү дээ" хэмээжээ. Гвиней нь дэлхийд амьжиргааны төвшнөөр доогуур ордог орон юм. Хүн амынх нь 60 гаруй хувь өдөрт нэг ам.доллараар амьдралаа залгуулдаг байна. Тэдний дөрөвний гурав нь бичиг үсэггүй. Эмнэлэгийн үйлчилгээ нь дэлхийн стандартаас доогуур бөгөөд ихэнх хүмүүс эмчилгээний мөнгөгүй байдаг.
«Ай Вэйвэй». «Хүмүүс. Зохиомжийн хөрөг. Ганц зураг» ангиллын хоёрдугаар байр. Фото: Stefen Chow Хятад, Бээжин. 2012 оны хоёрдугаар сарын 6. Ай Вэйвэй.
«Мартин». «Баримтат хөрөг. Фото түүх» ангиллын гуравдугаар байр. Фото: Ananda van der Pluijm Нидерланд, Тилбург. 2011 оны хоёрдугаар сарын 15. Мартин 10 жил эцэгтэйгээ амьдарсан ч дараа нь хүүхдийн асрамжийн газарт хэсэг хугацаанд амьдардаг байжээ. 18 настай тэрээр хоёр жилийн өмнө ээж дээрээ ирсэн байна.
«Кайла». «Баримтат хөрөг. Ганц зураг» ангиллын гуравдугаар байр. Фото: Ilona Szwarc / Redux Pictures АНУ, Бостон. 2012 оны хоёрдугаар сарын 19. «American Girl»  гэдэг энэ алдартай хүүхэлдэйг эзэдтэй нь адилханаар хийдэг. Кайла өөртэй нь адил хүүхэлдэйнхээ хамт өвөө, эмээгийнхээ зургийн дэргэд хөргөө бүтээлгэжээ.
«Мирелла». «Өдөр тутмын амьдрал. Фото түүх» ангиллын нэгдүгээр байр. Фото: Fausto Podavini Итали, Ром. 2010 оны зургадугаар сарын 1. Мирелла өөрийн амьдралаа үхлийн өвчтэй нөхрийгөө асрахад зориулжээ. Деменци гэх зөнөглөх өвчтэй нөхрөө тэрээр хайрлан халамжилдаг. Одоо 71 настай Мирелла бүхий л насаараа хайрласан нөхөртэйгээ 43 жилийг хамт өнгөрүүлжээ. Гэтэл тэр одоо өөрөө нөхрийнхөө Айлцгеймерийн өвчнөөр өвчилжээ.
«Өглөө эрт». «Өдөр тутмын амьдрал. Ганц зураг» ангиллын хоёрдугаар байр. Фото: Sшren Bidstrup Итали, Йезоло. 2012 оны додлдугаар сарын 8. Зуны кэмпинг. Хэн нэгэн хэтэрхий эрт босч дээ.
«Ягаан сонголт». «Чухал сэдэв. Фото түүх» ангиллын нэгдүгээр байр. Фото: Maika Elan Вьетнам, Дананг. 2012 оны зургадугаар сарын 22. Фaн Тхи Тхюи Ву болон Данг Тхи Бить Бэй нар жил гаруй уулзалдаж байгаа. Тэд хичээлийнхээ дараа хамт телевиз үзэж байна. Вьетнамд ижил хүйстнүүдийн харилцааг таашаадаггүй уламжлалтай. Харин тус орны коммунист Засгийн газар ижил хүйстнүүдийн харилцааг хүлээн зөвшөөрөх бололтой. Вьетнам тэдний эрхийг зөвшөөрсөн Азийн анхны орон болж магадгүй. Ханой хотноо гей нар анхны олон нийтийн парадыг өнгөрсөн наймдугаар сард хийж байсан билээ.
«Дандорын хогийн цэгт». «Чухал сэдэв. Ганц зураг» ангиллын нэгдүгээр байр. Фото: Micah Albert / Redux Images Кени, Найроби хот. 2012 оны дөрөвдүгээр сарын 3. Барагцаалбал 211 380 кв.метр талбайг эзэлсэн хогийн цэгээс хог цуглуулж байгаа эмэгтэй. Нийслэлийн ядуусийн дүүргийн сая гаруй хүний хэрэглээнээс гарсан хогийг энд асгадаг.
«Цагирагт бөмбөг шидэхийг л би хүснэ». «Спортын сурвалжлага. Фото түүх» ангиллын нэгдүгээр байр. Фото: Jan Grarup Сомали, Могадишо. 2012 оны хоёрдугаар сарын 21. Сомалийн сагсан бөмбөгийн байгууллага Сувейс болон тэдний найз бүсгүйчүүдийн тоглолтыг хамгаалуулахаар зэвсэгт хамгаалагч нарыг хөлсөлжээ. Дайнд автсан орны нийслэл Могадишад сагс тоглож байгаа бүсгүйчүүд амиараа дэнчин тавьдаг. Сувейс гэгч 19 настай бүсгүй найз охидынхаа хамт эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан исламчуудын заналыг үл огоорон тоглож байна. Радикал исламчуудын Аш-Шабааб бүлгийнхэн болон хамаатан садангууд нь тэдэнд заналхийсэн байв. “Би зүгээр л цагирагт бөмбөг шидэхийг хүсч байна. Сагс тоглох нь надад асуудлаа мартахад тусалдаг" хэмээн Сувейс ярьжээ.
«Алтан хатгалт». «Спортын эгшин. Фото түүх» ангиллын хоёрдугаар байр. Фото: Сергей Ильницкий / EPA Их Британи, Лондон. 2012 оны долдугаар сарын 31. Эрэгтэйчүүдийн туялзуур жадны тэмцээний үеэр Египетийн тамирчин Алаа-эль-Дин Абу-эль-Кассем (үсэрсэн нь) Германы Петер Йоппихтай “сэлэмдэлцэж байгаа” нь. Олон жилийн дасгал сургуулилалт тэдэнд олимпийн алтан медалийн төлөө тоглох нөхцлийг нь бүрдүүлж өгчээ.
«Уралдааны төгсгөлийн баяр хөөр». «Спортын эгшин. Ганц зураг» ангиллын нэгдүгээр байр. Фото: Wei Seng Chen Индонезийн Баруун Суматра арлын Бату Сангкар. Хулсан чарган дээр зогсон, бухын сүүлнээс барьсан залуугийн цагаан будааны талбайд хийсэн аюул ихтэй уралдаан дуусч байгаа нь. "Паку Жави"  нэртэй энэ уралдаан цагаан будааны ургац хураалт дууссаны дараа болдог бөгөөд уралдаанд тосгоныхон тэр аяараа оролцдог байна.
«Давалгааны дараах Япон». «Мэдээ. Фото түүх» ангиллын гуравдугаар байр. Фото: Daniel Berehulak / Getty Images Рикүзентаката, Япон. 2012 оны гуравдугаар сар. Үндсээрээ булга татагдсан хуш мод цунамийн дараа далайн эрэгт хаягджээ. Газар хөдлөлт болон цунамийн улмаас 15848 хүн үрэгдэж, 3305 хүн сураггүй алга болсноос хойш нэг жил өнгөрсөн ч гамшигт нэрвэгдсэн районуудад байдал хүнд хэвээр, олон мянган хүн түр зуурын байранд амьдарсаар л байна.
«Аида». «Мэдээ. Ганц зураг» ангиллын нэгдүгээр байр. Фото: Rodrigo Abd / AP Сири, Идлиб муж. 2012 оны гуравдугаар сарын 10. Уйлж байгаа Аидагийн шарх одоо эдгэж байна. Сирийн армийн их бууны сум тэдний гэрт тусах үеэр нөхөр нь хоёр хүүхдийнхээ хамт алагджээ.
«Үхлийн тулалдаанд». «Үйл явдлынгэрэл зураг. Фото түүх» ангиллын хоёрдугаар байр. Фото: Fabio Bucciarelli / AFP Сири, Алеппо хот, 2012 оны аравдугаар сарын 10. Сулейман Халаби районд Засгийн газрын цэрэгтэй тулалдах үеэр байраа эзэлж байгаа Сирийн чөлөөт армийн дайчин.
«Байцаалт». «Үйл явдлаас хийсэн хийсэн ганц гэрэл зураг» ангиллын хоёрдугаар байр. Фото: Eмин Ёжимен Сири, Алеппо хот, 2012 оны долдугаар сарын 31. Босогчид шөнө Засгийн газрын туршуулуудыг барьжээ. Хоёр хүн баригдаж байцаагдах үедээ гэм буруугаа хүлээсэн байв. Олзлогдсон хүмүүсийг 48 цагийн дараа суллан тавьсан юм.
«Газын зурвас дахь оршуулга». Гран-при шагнал, World Press Photo 2012 Фото: Paul Hansen Палестины Газа хот, 2012 оны арваннэгдүгээр сарын 20. Хоёр настай Сухаиб Хижази охин гурван настай ах Мухаммадынхаа хамт гэрт нь Израилийн их бууны сум тусах үеэр амь үрэгджээ. Тэдний эцэг Фауд бас амь үрэгдэж, ээж нь сэхээн амьдруулахад хүргэгдсэн байв. Фаудын ах, дүүс хүүхдүүдийг нутаглуулахын өмнө ном уншуулахаар сүмд авчирч байгаа нь. Тэдний ард Фаудын шарилыг дамнуургаар авч яваа нь харагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна