Оскар-2013: Оддын чамирхал

2013 оны 2 сарын 25

Оскарын 85 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн оддын гоёл
Алдарт кино од Женнифер Энистон “Valentino”-гийн дур булаам улбар шар өнгийн даашинзаар гангарчээ.
Жүжигчин Жениффер Лауренс алдарт “Christian Dior”-ийн торгон даашинзаар гангарав.
Залуу жүжигчин Кристен Стюарт олон улсын нэрт загвар зохион бүтээгч Reem Acra-ийн торон цагаан даашинзаар гоёв.
“Beasts of the Southern Wild”-ийн есөн настай од цэнхэр даашинз, нохойтой цүнхээр гоёж олны хайрыг татжээ.
Нэрт жүжигчин Энн Хэтэуэй Италийн алдарт брэнд “Prada”-гийн торгомсог усан ягаан даашинз өмссөн байв.
Кино од Николь Кидмань Америкийн нэрт загвар зохион бүтээгч Лаурен Скотын урласан гялалзсан, сонгодог хар өнгийн даашинзаар гангарав.
Жүжигчин Женнифер Гарнерийн сонголт “Gucci”-гийн дур булаам ягаан даашинз байлаа.
Үзэсгэлэнт Наоми Уоттс алдарт “Giorgio Armani”-гийн мөнгөлөг даашинзаар гангарав.
Энэ удаагийн наадамд шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн Жессика Частейн “Armani”-гийн гүн алтлаг өнгийн хээнцэр даашинзаар гангарав.
Нэрт жүжигчин Сальма Хайек Британийн нэрт загвар зохион бүтээгч Александр Маккуиний урласан даашинзаар гангарчээ.
Жүжигчин Сандра Буллок алдарт загвар зохион бүтээгч Elie Saab-ийн даашинз, “ES”-ийн аксесуараар гоёв.
Өмнөд Африкийн нэрт жүжигчин Шарлиз Терон “Christian Dior”-ийн эрдэнийн чулуун шигтгээтэй цагаан даашинзаар гангарав.
Нэрт дуучин Адель Британийн нэрт загвар зохион бүтээгч Женни Пэккэмийн урласан даашинзыг сонгожээ.
Оскарын шагналт Женнифер Хадсон Роберто Каваллийн урласан даашинзаар чамирхав.
Үзэсгэлэнт Эми Адамсын сонголт дэлхийн загварын ертөнцийн могул Оскар де ла Рентагийн урласан даашинз байжээ.
Нэрт жүжигчин Холли Бэрри “Versace”-ийн дэгжин даашинзаар гоёжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна