Уго Чавес алдартнуудтай хамт

2013 оны 3 сарын 6

2011 оны гуравдугаар сарын 5-нд Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Америкийн жүжигчин Шон Пеннийг “Мирафлорес” ордонд хүлээн авч уулсаныхаа дараа ард иргэдтэй мэндчилжээ. Шон Пенн Уго Чавест хандан Венесуэлийн Засгийн газраас түүний төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжсэнд талархлаа илэрхийлжээ.
2007 оны аравдугаар сарын 31-нд Уго Чавес Их Британийн супер модель Наоми Кемпбеллтэй Каракас хотноо уулзах үеэрээ гарыг нь үнсэв.
2009 оны есдүгээр сарын 7-нд Италийн Венец хотноо 66 дахь удаагийн “Венецийн кино наадам”-н үеэр Уго Чавес Америкийн найруулагч Оливер Стоуны хамт "South of the Border" киноны нээлтэнд оролцжээ.
2007 оны есдүгээр сарын 24-нд Уго Чавес Америкийн жүжигчин Кевин Спейситэй “Мирафлорес” ордонд уулзав.
2006 оны есдүгээр сарын 21-нд АНУ-ын Нью-Йорк хотын Харлем дүүрэгт болсон “CITGO” буюу Венесуэлийн газрын тосны хөтөлбөрийн нээлтийн үеэр Уго Чавес Америкийн жүжигчин Дэнни Гловерийг тэврэв.
2009 оны есдүгээр сарын 23-нд АНУ-ын Нью-Йорк хотод "South of the Border" киноны нээлтийн ёслолын дараах шоунд Уго Чавес охин Роза болон Америкийн жүжигчин хамт Сьюзан Сарандоны хамт.
2009 оны гуравдугаар сарын 4-нд "Che" киноны нээлтийн дараа Уго Чавес Пуэрто-Рикогийн жүжигчин Бенисио дель Торог “Мирафлорес” ордонд хүлээн авч уулзав.
2004 оны хоёрдугаар сарын 2-нд Уго Чавес ерөнхийлөгчийн ордонд боксийн зүтгэлтэн Дон Кинг болон нэгэн үл таних эмэгтэйтэй ярилцаж байна.
2010 оны долдугаар сарын 22-нд Каракос хотноо хэвлэлийн бага хурлын үеэр Уга Чавес Аргентины хөл бөмбөгч, домогт Диего Марадонатай инээлдэж байгаа нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна