Шинэ тэргүүн хамба тодров

2013 оны 3 сарын 14

Б.АНХТУЯА
Аргентины хамба Хорхе Марио Бергольог Ромын 266 дахь тэргүүн хамбаар тодруулав.
Шинэ тэргүүн хамба Францис Гэгээн Петерийн талбайд цугласан католик шашинтнуудтай анх удаа мэндчилэв.
Католик шашны түүхэнд анх удаа Латин Америк гаралтай тэргүүн хамба тодорчээ.
Өдгөө 76 настай Хорхе Марио Бергольог Ромын тэргүүн хамбын сэнтийд залах ёсол гуравдугаар сарын 19-нд буюу ирэх мягмар гаригт болно.
2009 оны наймдугаар сарын 7-нд Аргентины хамба Хорхе Марио Бергольо Буэнос-Айрес хотод сүсэгтнүүдтэй мэндчилж байна.
2007 оны нэгдүгээр сарын 13-нд хамба Хорхе Марио Бергольо Ватикан хотноо тэргүүн хамба 16-р Бенедиктэй мэндчилж буй нь.
2005 оны дөрөвдүгээр сарын 4-нд тэргүүн хамба 2-р Жон Паулын дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр.
2013 оны хоёрдугаар сарын 14-нд Буэнос-Айрес хотноо хамба Хорхе Марио Бергольо сүсэгтэн олонд сургааль айлдаж, залбирал үйлдэв.
2013 оны гуравдугаар сарын 6-нд хамба Хорхе Марио Бергольо хамба нарын хуралдаан тараад явж буй нь.
Франциск нь Сирид төрсөн 3-р Григорий хамбыг эс тооцвол Европоос бус гаралтай анхны тэргүүн хамба болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна