Ким Юүна эргэн ирлээ

2013 оны 3 сарын 15

Канадын Онтарио мужийн Лондон хотноо насанд хүрэгчдийн уран гулгалтын ДАШТ энэ өдрүүдэд болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр болж БНСУ-ын Ким Юүна 69,97 оноогоор тэргүүлсэн байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Италийн Каролина Костнер 66,86, Японы залуу уран гулгагч Канако Мураками 66,64 оноогоор удаалжээ. Чөлөөт үзүүлбэр ирэх ням гаригт (01.17) болно.
Богино үзүүлбэрийг олимп, дэлхийн аварга БНСУ-ын уран гулгагч Ким Юүна 69,97 оноогоор тэргүүлсэн байна. Чөлөөт үзүүлбэр ирэх ням (03.16) гаригт болно.
2 жил тэмцээн уралдаанд оролцоогүй байсан Ким Юүна эргэн ирсэн ч шилдэг гэдгээ харуулсаар байна. Тэрбээр "Сочи-2014" олимпийн дараа зодог тайлахаа мэдэгдээд байгаа.
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Европын тэргүүн уран гулгагч Каролина Костнер (Итали) 66,86 оноогоор богино үзүүлбэрт хоёрдугаар байр эзэллээ. 2013.03.15
Өнгөрсөн жилийн ДАШТ-нд V байр эзэлсэн Японы залуу уран гулгагч Какако Мураками богино үзүүлбэрийн дараа 66,64 оноогоор гуравдугаар байрт явна. Тэрбээр энэ жил дөрвөн тивийн аваргаас хүрэл медаль хүртэж, үндэсний аваргаас мөнгөн медаль хүртээд байна. 2013.03.15
Дэлхийн аваргад хоёр удаа түрүүлсэн, олимпийн мөнгөн медаль Японы алдарт уран гулгагч Мао Асада богино үзүүлбэрт 62,10 оноо авснаар зургадугаар байр эзэлжээ. 2013.03.15
Мао Асада үндэсний аварга болон дөрвөн тивийн АШТ-нд түрүүлээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна