Англид Холливудын элсэн хотхон сүндэрлэв

2013 оны 3 сарын 27

Э.АНХТУЯА
Сүүлийн үед элсэн баримал нь урлагийн нэгэн төрөл болон хөгжиж байгаа төдийгүй Австрали, Англи, Герман, Орос, Канад, Энэтхэг, Индонез гээд дэлхийн өнцөг булан бүрт уралдаан хүртэл зохион байгуулагдах болжээ.
Барималчид элсийг ашиглан дэлхийд алдартай барилга байгууламж, суут хүмүүс, Холливудын баатрууд гээд бүх зүйлийг дүрслэн харуулдаг аж.
Энэ сарын 26-нд Английн далайн эргийн жижиг хот “Weston-super-Mare”-т Холливудын ертөнцийг дэлгэн харуулах элсэн баримлын “Hollywood-Themed Sand Sculptures” фестиваль нээлтээ хийсэн байна.
Наадмын үеэр барималчид кино урлагт мөнхийн залуугаараа үлдсэн Мэрлин Монрогоос эхлээд олон мянган үзэгчдийн байлдан дагуулсан “Харри Потер”, “Оддын дайн” зэрэг олон киноны баатруудыг дүрслэн харуулсан гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна