АНУ, БНСУ-ын хамтарсан сургуулилт үргэлжилж байна

2013 оны 4 сарын 2

АНУ болон Өмнөд Солонгосын армийн зүгээс жил болгон зохион байгуулдаг цэргийн хамтарсан сургуулилтын хоёр дахь шат “Foal Eagle” нэртэйгээр Өмнөд Солонгос улсад явагдаж байна. Энэхүү хамтарсан хээрийн сургуулилт өнгөрсөн гурвадугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд энэ дөрөвүгээр сарын 30-нд дуусгавар болох юм.
АНУ-ын тэнгисийн цэргийн тагнуулын хөлөг онгоц өчигдөр буюу даваа гаригт Хойд Солонгосын хилийн бүсэд ойртжээ.
Өмнөд Солонгосын армийн өөрөө явагч “K-55” их буунууд Пажуд байлдааны сургуулилт хийж буй нь.
АНУ болон БНСУ-ын хамтарсан армийн сургуулилтын үеэр Өмнөд Солонгосын Хуачонь хошуунд хуягт техникийг агаараас хамгаалж буй нь.
АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийж буй Өмнөд Солонгосын армийн цэргүүд Пажу хотод цэргийн автомашинаар зорчиж буй нь.
АНУ-ын армийн зүгээс Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтанд илгээсэн үл үзэгдэгч “B-2” бөмбөгдөгч онгоц
Өмнөд Солонгосын армийн цэргүүд Пажугийн ууланд сургуулилт хийж буй нь.
Өмнөд Солонгосын нэгэн цэрэг Пажу дахь АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтын талбайн ойролцоох замаар явж буй нь.
Өмнөд Солонгосын армийн цэргүүд Пажу хотод цэргийн автомашинаар зорчиж буй нь.
АНУ-ын Өмнөд Солонгостой хамтран хийж буй цэргийн сургуулилтанд ашиглаж буй “B-52” бөмбөгдөгч онгоц.
Өмнөд Солонгосын цэргүүд АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтанд үүрэг гүйцэтгэж буй нь.
Өмнөд Солонгосын цэргүүд Пёнтек хотод оршиж буй АНУ-ын агаарын сургуулилтын баазын гадна талбайд ирж буй нь.
Өмнөд Солонгосын армийн өөрөө явагч “K-55” их буунууд Пажуд байлдааны сургуулилт хийж буй нь.
1953 онд Өмнөд болон Хойд Солонгосын хооронд гал зогсоох энхийн гэрээг байгуулж байсан хилийн зэвсэглэлгүй бүс Панмунжом
Өмнөд Солонгосын тэнгисийн цэргүүд Ёнпхёнд арлын ойролцоо цэргийн сургуулилт хийж буй нь
Өмнөд Солонгостой хамтран хийж буй цэргийн сургуулилтын үеэр Америкийн армийн офицер тушаал өгч буй нь
Өмнөд Солонгостой хамтран хийж буй цэргийн сургуулилтын үеэр америк цэргүүд.
АНУ-ын нисэх хүчний “SH-60B Seahawk” нисдэг тэрэг усан онгоцон дээр газардах гэж буй нь.
Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн усан онгоц “Seoae-Yu-Seong-Ryong”, Америкийн “McCampbell”, “McCain” зэрэг усан онгоцнуудын хамтаар.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна