Ойрхи Дорнодын дайчин эмэгтэйчүүд

2013 оны 4 сарын 10

Сирийн эмэгтэйчүүд яагаад чөлөөт армийн эгнээнд нэгдэнэ вэ? Тэдний нэг нь Ассадын цэргийнхэн ойр дотны хүмүүсийг нь хөнөөсөн учир зэвсэг барин тэмцэж байна гэв. “Өнгөрсөн жилээс Ассадын эсрэг тэмцэж буй ах дээрээ би ирсэн. Ах маань цэргийн хүн байсан ч энгийн хүмүүсийг хөнөөхийг хүсээгүй. Тэд үүнийг мэдээд эцэг, эхийг минь бариад явсан. Тэдний хувь заяа одоо тодорхойгүй болсон. Хамаатан садан маань түүнийг оршуулсан юм” гэж тэр эмэгтэй өгүүлжээ.
Оюутан, 20 настай Рана. Рана нь Чөлөөт армийн эмэгтэйчүүдийн ангийн дайчин бөгөөд Алеппо хот дахь нууц командын байранд байхдаа “Бидэнд өөр сонголт байна гэж үү? хэмээн ярьж байна.
Ом Ахмад, 72 настай гэрийн эзэгтэй, гурван хүүхдийн ээж. “Дераа дахь миний гэр орон хоёр бөмбөгөнд өртсөн... Би гэр бүлийн хамт Алеппо хотод ирээд зэвсэг барин дэглэмтэй тэмцэхээр шийдсэн” гэж Ом Ахмад хэлэв.
Оюутан, 16 настай Али: “Баруун Сирид асуудал олж харахгүй байна. Бид тэднээс тусламж хүсч байна. Бид хүүхэд, найз нөхөд, гэр бүлийг шалтгаангүйгээр дэглэм цээрлүүлж байна”
Гэрийн эзэгтэй, 30 настай Ом Фараж: “Дэглэмийнхэн миний нөхөрт харгис хандсан нь манай гэр бүлд хэзээ ч үзэгдээгүй доромжлол болсон юм. Би зэвсэг бариад тэдэнтэй тулалдаж эхэлсэн”
Хорин настай Фадва гурван хүүхэдтэйгээ бэлбэсрэн үлджээ. Тэр ярихдаа, “Миний нөхөр фронт дээр амиа алдсан. Би ч фронтын галын шугаман дээр үхнэ. Бурхан бидэнд туслах болтугай” гэлээ.
Гэрийн эзэгтэй Ханса долоон хүүхэд нөхрийн хамт амьдардаг. “Би өөдрөг сэтгэлтэй байна. Бид дэглэмийг унагаж, ядуурал, харгислалд төгсгөл тавина”.
Зургаан хүүхэдтэй, бэлбэсэн Бенифет Икхла 27 настай: “Би эрх чөлөө, амьдралын төлөө төлөө тэмцэж байна. Эрэгтэй эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэдгийн төлөө ч би тэмцэж байна”.
Гэрийн эзэгтэй, 30 настай Амаль нөхөр, гурван хүүхэдтэй. Тэрээр: “Би бурхандаа л найдана. Миний хүссэн, хэрэгтэй бүхэн минь аяндаа ирнэ” гэж ярив.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна