Маргарет Тетчерийг эцсийн замд үдэв

2013 оны 4 сарын 18

Британийн армийн цэргүүд Бароны ахайтан Маргарет Тэтчерийн шарилыг Гэгээн Павелийн дацан руу хүндэтгэлтэйгээр авч яваа нь
“Төмөр хатагтай”-г эцсийн замд үдэх ёслолын үеэр Гэгээн Павелийн сүмийн гадна Их Британийн хатан хааны хамгаалагчид жагссан байгаа нь
Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн шарилыг Гэгээн Паьелийн сүмээс авч гарч буй нь
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Маргарет Тэтчертэй салах ёс гүйцэтгэх ёслолд үг хэлж буй нь
“Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн хүү Марк Тэтчерийн эхнэр Сара Тэтчер.
Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийг эцсийн замд үдэх ёслолд хүндэтгэл үзүүлж Лондонгийн Трафальгар төв талбайд мандах Их Британийн төрийн далбааг бөхийлгөв.
“Төмөр хатагтай” Маргарет Тэтчертэй салах ёс гүйцэтгэх ёслолд Их Британийн Фолклэнд арлын дайнд оролцож байсан ахмад дайчин Саймон Вестон оролцжээ.
Бароны ахайтан Маргарет Тэтчерийг эцсийн замд үдэх ёслолд экс Ерөнхий сайд Жон Мейжор /голд нь/, Тони Блейр нар гэргий Норма Мейжор болон Чери Блейр /зүүн талд/ нарын хамт оролцов.
Маргарет Тэтчерийн оршуулгын цуваа Лондонгийн “Downing” гудамжаар явж өнгөрч байна.
“Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн оршуулах ёслолд оролцохоор ирсэн хүмүүс Гэгээн Павелийн сүмийн гадна дугаарлаж буй нь
Гэгээн Павелийн сүмд болсон Маргарет Тэтчерийн оршуулах ёслолд Их Британийн хатан хаан II Элизабет оролцжээ.
Лондонгийн “Fleet” гудамжаар Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерт хүндэтгэл үзүүлж цэргийн сүрт жагсаал жагсав.
Маргарет Тэтчертэй салах ёс гүйцэтгэхээр Гэгээн Павелийн сүмд ирсэн хүмүүсийн дунд АНУ-ын экс Төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинджер сууж байна.
Маргарет Тэтчерийг эсэргүүцэгчид Лондонгийн Гэгээн Климент Данийн сүмийн гадна уриа, лоозон барьж жагсчээ.
Маргарет Тэтчерийн охин Кэрол Тэтчер, Марко Грасс, хүү Марк Тэтчер болон түүний эхнэр Сара Тэтчер нар хүү Майкл Тэтчер, охин Аманда Тэтчер нарийн хамтаар.
Маргарет Тэтчерийг оршуулах ёслолтой зэрэгцэн түүнийг эсэргүүцэгчид Лондонгийн Трафальгар төв талбайд уриа лоозон барьж жагслаа.
Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийг оршуулах ёслолын үеэр 4000 гаруй цагдаа хамгаалалтын үүрэг гүйцэтгэжээ.
Их Британийн эзэн хааны явган цэргүүд болон хааны морьт гар бууны ангийн цэргүүд Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн шарилыг хамгаалан яваа нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна