"D20 дрифт" шоу 2 дахь жилдээ амжилттай болж дууслаа

2013 оны 4 сарын 25

Ерөнхий ивээн тэтгэгч: Skytel Group d20 брэнд
“d20 Drift show” 4-р сарын 21-ний өдөр Скайрезорт цанын баазын задгай талбайд 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Дрифт шоу 3 үе шаттайгаар явагдсанаас эхний шатанд 55 автомашин хурд хүчний гайхамшгийг үзүүлэн өрсөлдөж 4 дүгээр шатанд нийт 8 машин шилдгээр шалгаран тунаж үлдсэн юм. Хэдийгээр хотоос зайдуу газар зохион байгуулагдсан ч 500 гаруй машин, 2300 гаруй залуучууд зорин ирж, уулын зам дээр түгжрэл үүсгэсэн олон залуучуудыг хамарсан том арга хэмжээ болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээний онцлог нь зохион байгуулалт болон аюулгүй байдал өндөр түвшинд байсан бөгөөд замын цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй, мэргэжлийн зам талбайг засаж бэлтгэсэн явдал байлаа. Дашрамд дурьдахад оролцогчдын ур чадвар өмнөх жилээсээ илүү сайжирсан байсан нь уг арга хэмжээг улам үзүүштэй, сонирхолтой болгосон юм.
Энэ жилийн тэмцээний ялагчаар: - Тэргүүн байранд - Зоригтсайхан 15-00 УНЭ улсын дугаартай Nissan Silvia
- 2 дугаар байранд - Ганзориг 49-03 УНЭ улсын дугаартай Toyota Mark II
- 3 дугаар байранд – Мөнх-Эрдэнэ 95-40 УНМ улсын дугаартай Toyota Mark II
- Тусгай байранд – Баянмөнх 82-00 УБЧ улсын дугаартай Toyota Chaser тус тус байр эзлэн ивээн тэтгэгчийн шагналуудыг гардан авсан юм.
Хамтран оролцогч: Skymedia, MGL Media Group , ESSO тос тосолгооны төв, OMERTA обуд дугуй худалдаа, Авто Арт, MОНРЕ даатгал зэрэг байгууллагууд хамтран ажилласан билээ.
Зохион байгуулагч: VIP CROWN AUTO CLUB
Дэмжигч байгууллага: Замын Цагдаагийн газар
Хамтран оролцогч: Skymedia, MGL Media Group , ESSO тос тосолгооны төв, OMERTA обуд дугуй худалдаа, Авто Арт, MОНРЕ даатгал зэрэг байгууллагууд хамтран ажилласан билээ.
Ийнхүү эерэгээр цэнэглэгдсэн эрч хүчтэй залуусын “d20 Drift” шоу ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна