Даамын Азийн АШТ-2013

2013 оны 5 сарын 1

2013 оны 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент хотноо дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 5-ны өдрүүдэд боллоо. Монголын баг тамирчид блиц болон 100 буудалт даамын 72 медалиас 46-г хүртэж багаараа тэргүүлэв. Мөн тэмцээний гол төрөл болох 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн зургаа дахь, эмэгтэйчүүдийн гурав дахь түрүүг монголчууд авч, хоёр их мастертай боллоо. 2013.05.06
Тэмцээний сүүлийн өдөр түргэн тоглолтын нас насны тэмцээн болоход насанд хүрэгчдийн ангилалд их мастер Д.Эрдэнэбилэг түрүүлж, спортын мастер Р.Манлай мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин хүрэл медалийг хүртжээ. 2013.05.05 Узбекстаны нийслэл Ташкент хот
Монголын баг тамирчид блиц болон 100 буудалт даамын 72 медалиас 46-г хүртэж багаараа тэргүүлсэн байна. Мөн тэмцээний гол төрөл болох 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн зургаа дахь, эмэгтэйчүүдийн гурав дахь түрүүг монголчууд авч, хоёр их мастертай боллоо. 2013.05.05
Азийн даамын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ. 2013.05.05
Эрэгтэйчүүдийн 28 тамирчнаас дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга Азийн аваргад түрүүлж, олон улсын их мастер цолыг хүртлээ. Тивийн дөрвөн удаагийн аварга ОУ-ын их мастер Д.Эрдэнэбилэг мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин удаалсан байна. Манай бусад тамирчдын хувьд дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд, спортын мастер Э.Энх-Эрдэнэ нар V, VI байр, спортын мастер Р.Манлай, О.Түвшинболд нар XIV, XVI байруудад шалгарчээ. 2013.05.05
Эмэгтэй 16 даамчин өрсөлдсөнөөс дэлхийн даамын холбооны мастер Э.Мандахнаран тэргүүлж, их мастерийн болзлыг биелүүллээ. Э.Мандахнарангийн хувьд өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэж байсан. Энэ төрөлд Хятадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. 2013.05.05
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна