Автомашин хийгээр цэнэглэх станц /АХЦС/ нээгдлээ

2013 оны 5 сарын 20

Багануур дүүрэгт шинээр Автомашин ХийгээрЦэнэглэх Станц /АХЦС/ нээгдлээ “ЮниГаз” ХХК нь Монголын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийн салбарын хөгжүүлэх, тэр дундаа авто тээврийн салбарт шингэрүүлсэн нефтийн хийг нэвтрүүлэх зорилгоор зарласан нээлттэй тендерт шалгарч, 2004 оны 9 сарын 10-ны өдөр үүсэн байгуулагдаж, 2005 оны 9 дүгээр сараас эхлэн автомашиныг хийгээр цэнэглэж, олон нийтэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн.
Багануур дүүрэгт шинээр Автомашин ХийгээрЦэнэглэх Станц /АХЦС/ нээгдлээ “ЮниГаз” ХХК нь Монголын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийн салбарын хөгжүүлэх, тэр дундаа авто тээврийн салбарт шингэрүүлсэн нефтийн хийг нэвтрүүлэх зорилгоор зарласан нээлттэй тендерт шалгарч, 2004 оны 9 сарын 10-ны өдөр үүсэн байгуулагдаж, 2005 оны 9 дүгээр сараас эхлэн автомашиныг хийгээр цэнэглэж, олон нийтэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Энэ цагаас шингэрүүлсэн нефтийн хийн импорт борлуулалтын чиглэлээр тогтмол үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд ОХУ-аас Европын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг өндөр түвшний ахуйн болон автомашины газыг хэрэглэгчдиддээ хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд автомашин, бүх үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд тэр дундаа нийтийн хоолны салбар өрхийн хэрэглэгчидшингэрүүлсэн нефтийн хийг хэрэглэж байна.Манай хамт олон хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, байгал орчинд хоргүй, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлж хэрэглэгчид, хамтран ажилладаг байгууллага, харьяа яамнаасаа сайшаал, урмын үг сонсож байдагтаа туйлын баяртай байдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд томоохон хот суурин газрынхаа агаарын бохирдлыг шийдсэн гол арга нь шингэрүүлсэн нефтийн хийн хэрэглээ байдаг. Шингэрүүлсэн нефтийн хийг айл ахуйн зориулалтаар, автомашин, байгууллагын дулаан хангамжинд, үйлдвэрлэлд металл хайлуулах, зүсэх, барилгын дээвэр наах, цахилгаан гаргах гээд бүхий л салбарт олон төрөлөөр ашиглахад тохиромжтой байдаг.
Нийслэл, томоохон хот суурин газрын агаар сүүлийн жилүүдэд ихээр бохирдож хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрснийг та бид сайн мэднэ. Агаарын бохирдлыг арилгах, байгал орчинд хоргүй хэрэглээг бий болгоход Иргэн аж ахуйн нэгжийн оруулах томоохон хувь нэмэр бол шингэрүүлсэн нефтийн хийн хэрэглээ юм. Юнигаз компани нь Улаанбаатар хотод нийт 5 автомашин хийгээр цэнэглэх станцтай ба хөдөө орон нутгийхаа хэрэглэгчиддээ улам ойртож Багануур дүүрэгт шинээр автомашин хийгээр цэнэглэх станцаа нээж үйл ажиллагааныхаа хүрээг тэлсээр байна. Мөн нээлтэнд ирсэн автогазын хэрэглэгч жолооч нартаа урамшуулал болгож эхний үйлчлүүлсэн 20 автомашинд 10л хийн түлшийг бэлэг болгож өглөө. Мөн цаашид томоохон хот суурин газрууд болох Дархан, Эрдэнэт хот цаашлаад баруун бүсийн аймгуудаар хийгээр цэнэглэх цэгүүдийг барьж байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна