Адал явдалтай замууд

2013 оны 5 сарын 21

Эдгээр замууд бол дэлхийд танигдсан хамгийн үзэсгэлэнтэй бас хамгийн эрсдэлтэй гэгддэг “гайхамшигтай” байгууламжууд юм. Эх сурвалж: www.playskull.mn
1. Highway 1 / АНУ Америкийн дэлхийд гайхагдсан үзэсгэлэнт далайн эргүүдийг харангаа салхи татуулан давхих хосгүй мэдрэмжийг өгөх энэхүү замыг State Route 1 гэж нэрлэдэг бөгөөд Калифорни мужийн өмнөд ба хойд хэсгийг холбосон уулын зам юм. Замыг 1919 - 1937 онд барьсан бөгөөд сая гаруй км урт юм. Зурагт: Highway 1 замд босгосон Bixby Creek Bridge гүүр
2. Dades Gorges / Морокко Dades River гол дээгүүр тавигдсан уулын эл замыг хэдэн зууны туршид бүтээн байгуулжээ. Тус улсыг зорих жуулчдын тоог үлэмж нэмэгдүүлсэн эл зам нь Атлас гэдэг уулын зам юм.
Уулын бэлээрх үзэсгэлэнг харахыг хүсвэл жилийн 3 - 5 сард, харин уулын сүр жавхланг мэдрэхийг хүсвэл 5 - 7 сард ирэх нь хамгийн тохиромжтой гэнэ.
3. Transfagarasan / Румын Румын улсын 2 дахь өндөр уулын замд ордог эл зам нь цэргийн стратеги төлөвлөлтийн дагууд хийгдсэн бөгөөд Трансильваниа олон Валлачиа тэргүүтэй түүхэн муж, хотуудыг холбодог байна.
Уул өөдөө явах тусам далайн түвшнээс 2034 м өндөрт хүрдэг.
4. Seven Mile Bridge / АНУ Флорида мужийн хамгийн алдартай замд тооцогддог энэхүү гүүр нь Knight’s Key / Middle Keys болон Lower Keys хэмээх газруудыг холбож өгдөг бөгөөд Америкдаа нилээд урт гүүрт ордог ажээ. Замын өргөн 11.58 м бол урт нь 10887.5 м гэнэ.
5. Guoliang Tunnel Road / Хятад Тайхань уулыг нүхэлж гаргасан энэхүү тунель нь Хятадын Хэнань мужид байдаг. Тунелийг 1972 онд тосгоны уугуул 13 хүн эхлүүлж байсан ба тэдний зарим нь уулыг нүхлэх үеэрээ нас барсан байна. Тунелийн урт 1.2 м, өндөр 5 м, өргөн нь 4 м ба 1977 оноос машин явж эхэлсэн гэнэ.
6. Going-to-the-Sun-Road / АНУ Нарны зам хэмээн нэрийддэг энэхүү зам нь Монтанагийн The Glacier National Park хүрээлэнд байдаг бөгөөд байгалийн үзэсгэлэн цогцолсон гайхалтай басхүү эрсдэлтэй зам юм. Урт нь 80 км юм байна.
7. Trollstigen / Норвеги Троллсын шат хэмээн Англи хэлнээ хөрвүүлэгддэг энэ замыг 1936 онд Хааконь VII хааны зарлигаар нээсэн бөгөөд замыг бүтээн байгуулахад 8 жилийг зарцуулжээ. Жуулчдын олноор зорин очдог энэ газарт жуулчид ихтэй үед өдөрт 2500 машин энэ замаар явдаг байна.
Намар ба өвлийн улиралд замыг хаадаг ба 700 метрийн өндөрт амарч алсыг харах бяцхан цамхагийг байгуулж өгчээ.
8. Karakoram Highway / Хятад ба Пакистан Дэлхий дээрх цөөнгүй өндөрт тавигдсан замуудын нэг болох Каракорам уулын зам нь Хятад болон Пакистаныг холбосон зам юм байна. Жуулчдын зорих дуртай энэ зам нь далайн түвшнээс дээш 4693 м өндөрт баригдсан ба зам тавихад багагүй хүндрэл гарч байснаас үүдэж Дэлхийн найм дахь гайхамшиг ч гэж нэрлэдэг гэнэ.
9. White Rim Road / Юта 161 км үргэлжлэх тал нутгийн эл замыг дөрвөн дугуйт болон уулын дугуйгаар 3 - 4 өдөрт туулах ба амьтан авч явахыг эл газарт хориглодог байна.
Бартаат замын олон уралдаан тэмцээнийг энд зохион байгуулдаг бөгөөд цаг агаар тогтуун сайхан байсан ч урдах замаа тод харах нь бэрх тул сэрэмжтэй байх хэрэгтэй.
10. Tianmen Mountain Road / Хятад Энэ бол Хятадын баруун хойд Хунань мужид байдаг зам бөгөөд Тияньминь уулын зам ажээ. Уул өөдөө 7455 м урт уулын лифтээр гардаг ба 1279 м өндөр юм байна.
Түүнчлэн 11 км урт засмал зам байх агаад энэ замаар уулын оройд хүрч байгалийн өвөрмөц тогтоц бүхий Тияньминь агуйг үзэж болох ажээ.
11. The Atlantic Road / Норвеги Атлантын далай дээгүүр явж өнгөрөх энэхүү замыг 1989.07.07-ны өдөр нээсэн бөгөөд жуулчдын зорчдог Норвеги улсын үндэсний хэмжээний томоохон зам юм байна.
Энэ нь хүн ам ихээр төвлөрсөн Норвегийн Молде ба Кристиансунд хотуудыг холбож өгдөг зам бөгөөд 8.3 м урт ажээ.
12. Furka Pass / Швейцари Энэхүү замыг Жэймс Бонд цувралын гурав дахь анги буюу Goldfinger (1964) киноноос томруун харж болох бөгөөд далайн түвшнээс дээш 2429 м өндөр Швейцарийн Альпийн уулсын гол зам юм. Furka Pass зам нь Швейцарийн дөрвөн ч мужийг холбож өгдөг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна