Эйрлинк аялуулдаг боллоо

2013 оны 5 сарын 23

НЭЭЛТИЙН ХЯМДРАЛТАЙ АЯЛАЛ: БАНКОК – ПАТАЯА 1,730,000 /шууд нислэгтэй,/ БАНКОК – ПҮКЕТ 1,820,000 /шууд нислэгтэй/ 15-с дээш групп бүрдүүлбэл 10 хувийн нэмэлт хөнгөлөлттэй EXPERTS IN AIRWAYS
Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо IATA-гийн гишүүн, Монголын үндэсний “Эйрлинк Монголиа” компани нь олон улсын нислэгийн тийз борлуулах үйлчилгээг Улаанбаатар хот дахь “Grand Khaan Irish”, “Улаанбаартар”, “Кашмер хаус”, “Max mall” зэрэг салбаруудаас гадна Бээжин, Сөүл, Токио хотуудад өөрийн суурин төлөөлөгчийн газруудаар дамжуулан үзүүлж ирсэн билээ.  
Харин өнөөдрөөс эхлэн Эйрлинк Монголиа компани эрхэм хэрэглэгч та бүхэнд www.airlink.mn веб сайтаар хандан гэр бүл, албан байгууллагынхаа, амралт, томилолтын аль ч аяллаа хүсэл, сонирхол, цаг хугацаандаа нийцүүлэн өөрөө төлөвлөх үйлчилгээг Аялал жуулчлалын салбартаа түүчээлэн нэвтрүүлснийг дуулгаж байгаадаа баяртай байна.
Хэрэглэгч та Эйрлинк Монголиа компанийн веб сайтад хандан улс, хот, үзвэр, үйлчилгээнээс эхлээд зочид буудал, өрөөний зэрэглэл гэх мэт аяллынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулснаар аяллынхаа туршид зөвхөн танд, танай байгууллагад зориулсан  тав тух, сэтгэл ханамжийг мэдрэх болно.
Та Хятад улсын Хайнан, Шанхай, ХонгКонг гэм мэт чиглэлүүдээс гадна Тайланд, Малайз, Лаос, Камбож, Вьетнам, Сингапур, Индонез зэрэг улсуудруу аяллаа төлөвлөн захиалах, эсвэл веб сайт дээрх бэлэн багц аяллуудаас ч мөн сонголтоо хийн худалдан авч болох юм.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна