Оддын хамгийн хөөрхөн хүүхдүүд

2013 оны 5 сарын 30

Оддын хүүхдүүд хорвоод мэндэлсэн цагаасаа эхлээд гэрэл зургийн дурангийн бай болдог. Ердийн хүмүүст тэднийг харах сонирхол хэтэрхий их гэхэд илүүдэхгүй. Холливудад хамгийн хөөрхөн гэгдэх оддын хүүхдүүдийг танилцуулж байна.
4. Нала Обри Жүжигчин Холли Беррийн охин Налаг ирээдүйн модель гэж үздэг. Налагийн эцэг загвар өмсөгч Габриэль Обри жүжигчин Холли Берри хоёр охиндоо хамаг сайхан бүхнээ өгч чаджээ.
5.  Ромео Бекхэм Виктория ба Дэвид Бекхэмийн хүү Ромео эцэг эхийнхээ оддын замналаар замнаж буй. Тэрбээр Burberry брэндийн зураг авалтад оролцож, моделийн карьераа эхлүүлээд байгаа гэнэ.
6. Кингстон Жеймс Макгрегор Россдейл Гвен Стефани, Гевин Россдейлын том хүү 2006 оны тавдугаар сарын 26-нд төрөөд маш урт Кингстон Жеймс Макгрегор Россдейл гэсэн нэр авчээ. Хүү одооноос л тодорч байгаа. Түүнийг заримдаа үслэг эдлэлээр гоёж, хумсаа будсан байхыг нь харж болно.
7. Флинн Блум Орландо Блум, Миранда Керр хоёр Флинн гэсэн нэртэй нэгэн хөөрхөн хүүтэй. Эцэг эхийнх нь чармайлтаар одоо энэ хүүг хамгийн дэгжин хүүхэд гэж хэлэх болжээ.
8. Мэйсон Дэш Дизик Кортни Кардашьян хүүгээ төрүүлсний дараа түүний нөхөр Скотт хүүхдээ гар дээрээ авахаас айдаг байсан гэх. Хүүхэд төрснийхөө дараанаас гэр бүлийн шоугаар гараад эхэлсэн ажээ.
9. Пресли Уолкер Синди Кроуфорд, Рэнд Гербер нарын хөөрхөн хүү Пресли Уолкер. Эмэгтэйлэг царайтай гэж хэлдгээс биш хөөрхөн хүү байгаа биз.
10.Онор Уоррен Ээж Жессика Альба нь Холливудын хамгийн дур булаам жүжигчдийн нэг гэгддэг болохоор жижигхэн Онор Уоррен хөөрхөн хүүхэд байлгүй яахав. Кеш Уоррен, Жессика хоёр охиноороо бахархаж түүнийг ирээдүйн кино од гэдэг ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна