Үнэт чулууны талаар

2013 оны 6 сарын 10

Ямар ч эрдэсийг шууд хараад тодорхойлоход хэцүү бөгөөд хамгийн баталгаатай нь шинжлүүлэх явдал юм. Өнгө, гялбаа, сарнилт, плеохроизм (олон өнгөөр гэрэлтэх чадвар), флюресцэнц (гэрэл цацруулах чадвар), тунгалагын байдал, чулуун доторхи үлдэц, нягт зэргээс хамааран тодорхойлдог болно. Мөн химийн шинж чанараар ч тодорхойлох үе гарна. @www.denvermedee.com
Алмаз буюу Доржпалам (Diamond) Чулууны хаан хэмээн нэрлэгдэх энэ биет маань хамгийн хатуу, хамгийн үнэтэй, хамгийн олон хүн дурладаг гээд “хамгийн” гэх тодорхойлолтуудыг хамдаг гэхэд болно. Өнгөний хувьд тунгалаг буюу өнгөгүй, шар, цэнхэр, ягаан, бор, ногоон, хар гэх төрлүүд бий.
Дэлхийн алмазны зах зээл дээр маш олон компани байдаг бөгөөд жилд Хятад улсад хамгийн их алмаз борлуулагддаг. Хар Алмаз Дэлхий дээр Африк улс мөн хамгийн ихээр алмаз нийлүүлдэг бөгөөд одоогийн байдлаар 41 орд газраас барагцаалбал 350 сая каратыг олборлон нийлүүлдэг байна. Мөн Орос, Австрали, Канад, Хятад удаалж буй аж. 4 сард төрөгсдийн чулуу бөгөөд манай орноос текникийн алмаз Увс аймгийн Цагаан хайрхан сумаас нөөц тодорхойгүй орд газар олдсон.
Бадмаараг (Ruby) Дэлхий дээрх өнгөт үнэт чулуун дотроос хамгийн үнэтэйд тооцогддог хоёрхон чулуу байдаг нь Бадмаараг, Индраанил хоёр юм. Улаан өнгөтэй учраас хайрын чулуу хэмээн нэрлэгдэх нь ч бий. Аль газар нутгаас олдсоноороо өнгө үзэмжийн тал дээр өөр өөр харагддаг. Тайланд, Шри ланка, Вьетнам, Хятад, Танзани зэрэг улсаас олборлодог байна. Мөн 9 сард төрсөн хүмүүсийн чулуу юм.
Индраанил (Sapphire) Индраанил бол Бадмаарагтай шинж чанараараа төстэй ба цэнхэр өнгөтэй бөгөөд энэ хоёр чулууг маань Корундум эрдэс гэдэг байна. Мөн л Тайланд, Шри Ланка, Танзани, Энэтхэг, Автрали, Америк, Хятад зэрэг улсаас олддог. Синтетик хэлбэрээр их гарган авдаг байна. Мөн 9 сард төрсөн хүмүүсийн чулуу юм. Манай орноос Архангай аймгийн Тариат сум, Дорноговиос урагш олдсон байна.
Маргад (Emerald) Ногоон өнгийн эрдэс дотроос хамгийн чухал үнэтэйд тооцогддог. Муурны нүд (Cat’s eye), Asteria, Trapiche хэмээн гурван төрөлд ангилдаг. Бразил, Колумб, Австрали, Энэтхэг, Пакистан зэрэг улсуудад олборлодог. Манай хойд хөршид маань 1830 онд анх илрүүлсэн ба чанарын хувьд сайн байдаг байна. 5 сард төрөгсдийн чулуу юм.
Биндэрьяа (Chrysoberyl) Шар ногоон, ногоон саарал, бор, зэрэг өнгөтэй элбэг тохиолдох ба муурны нүд хэлбэрээр их байна. Плеохроизм маш сайн энэ эрдэс дээр ажиглагддаг. Манай орноос ихээр илэрдэг ба хараахан олборлодоггүй бөгөөд орд газруудыг нууцын зэрэглэлд хамааруулдаг байна.
Кварц буюу Цахиржин (Quartz) Өнгөгүй, үзмэн ягаан, шар, ягаан элбэг байх ба бор, саарал, хар цөөхөн тохиолдоно. Энэ эрдэс бүлэгт Болор (Rock crystal), Нил эрдэнэ (Amуthest), Утаат болор (Smoke quartz), Рутил кварц (Rutilated quartz), Ягаан болор (Rose quartz) зэрэг ордог. Дорнод аймгийн Баян-Уул сум, Өвөрхангай аймгийн Богд сумаас тус тус Ягаан болорын нөөц нь тодорхойгүй орд олдсон.
Болор
Нил эрдэнэ
Утаат болор
Ягаан болор
Усан биндэрьяа (Aquamarine) Цайвар цэнхэр өнгөтэй ба хөх тэнгэрийг санагдуулам уг чулуу тайвшралыг авчирдаг хэмээдэг. Зарим тохиолдолд Индраанилтай андуурагдах нь элбэг. 3 сард төрөгсдийн чулуу юм. Дундговь аймгаас олдсон.
Халтмар буюу Турмалин (Tourmaline) 18 зуунд анх хүн төрөлхтөнд мэдэгдэж эхэлсэн. 17 зуунд Бразилаас Европ руу ногоон Турмалин явуулахад “Бразил маргад” хэмээн нэрийдэж байсан. Эрдсийн ургалт болон өнгөний найрлага нь гайхам сонирхолтой. Шри ланк, Итали, Америк зэрэг улс орнуудаас олборлодог. Дундговь аймгийн Хулд сумаас тодорхой бус нөөцтэй орд газар илэрсэн.
Циркон (Zircon) Дэлхий дээрхи хамгийн хөгшин эрдэст тооцогддог. Нэгэн цирконы насыг хэмжихэд 4 тэрбум 300 сая жилийн настай байжээ. Бас хүмүүсийг хамгийн ихээр энэ эрдэс чулуулгаар хуурдаг юм. Ногоон өнгөтэйг нь Маргад, Цэнхэрийг Индраанил гэх мэтээр хүмүүст үнэ хүргэн зарах нь элбэг. Бүх төрлийн өнгө байдаг гэж хэлэхэд бараг болно. Дээд зэрэглэлийн Циркон, доод зэрэглэлийнх хэмээн хоёр ангилдаг.
Молор (Topaz) Топаз гэж Бразилд байх нэгэн арлын нэр бөгөөд 11 сард төрсөн хүмүүсийн чулуу аж. Мөн гэрлэсний 16 жилийн ойн дээр уг чулуутай бөгж солилцдог ёс бий. Бас маш олон төрлийн өнгө байх ба дотроо үлдэц ихээр агуулж байдаг юм. Дэлхийд Америк, Орос, Шри Ланк, Өвөрмонгол зэрэг улс орноос олборлодог.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна