Борооны талаар сонирхолтой баримт

2013 оны 6 сарын 25

www.tseegii_247b.blog.gogo.mn блог
Ботсвани улс бол бороо ордоггүй хуурай газар юм байна. "Хуулай" гэдэг үгээр хоорондоо мэндчилдэг. Тэр нь бороо гэсэн утгатай ба үндэсний мөнгөн тэмдэгт нь хүртэл бороо гэсэн нэртэй байдаг гэнэ.
Португаль улсад бороо орсон үед ажилдаа ирээгүй тохиолдолд бороог хүндэтгэж үзэх шалтгаан мөн гэж үздэг юм байна.
Пара гэдэг хотын оршин суугчид цагаа бороогоор тааруулдаг гэнэ. Учир нь бороо яг л нэг цагтаа дандаа ордог ажээ.
Дартс тоглоом борооноос болж үүсчээ. Нэгэн харвааны уралдаан борооноос болж хойшлоод харваачид уушийн газар сууж байхдаа сумаа хана руу шидэж тоглож байгаад уг тоглоомыг үүсгэжээ.
Бороонд үнэр байхгүй. Бидний ойлгоод байдаг үнэр бол актино болон циано гэсэн хоёр нянгийн нэгдлийн үнэр юм байна.
Угандагийн оршин суугчдыг цахилгаантай бороогоор айлгах аргагүй. Учир нь тус улсад цахилгаантай бороо жилдээ 250 гаруй удаа ордог ажээ.
Бороо нь радиогоор цаг уурын мэдээ дамжуулах шалтгаан болжээ. Америкийн нэгэн радионы эзэн нэгэн удаа бороонд нэвт нороод үүнээсээ санаа авч өдөр болгон борооны мэдээ явуулж эхэлснээр цаг уурын мэдээ үүсчээ.
Куба улсад бороо зөвхөн жин үдэд ордог бол Тайланд улсад зөвхөн шөнө л бороо ордог юм байна.
17 зууны үед Их Британид борооны тухай хууль баталж байжээ. Уг хуульд борооны тухай буруу таамаглал гаргасан цаг уурчийг цаазлах тухай зүйл багтсан байна.
Цөлд зогсож байгаа хүн бороонд ерөөсөө норох боломжгүй байдаг. Цөлд хэдий бороо ордог ч дуслууд нь газар хүрэлгүй халуун агаарт ууршчихдаг байна.
Цаг агаарын төвийн мэдээ тодорхой агуулгатай байдаг юм байна. Түр зуурын бороотой гэвэл 3 хүртэл цаг үргэжлэх бороог хэлдэг бол бороотой гэвэл хагас өдрөөс наашгүй орох бороог тэгэж нэрлэдэг ажээ.
Энэтхэгийн Черапунжи хот бол дэлхийн хамгийн их бороо ордог хот ажээ. Тэнд жилдээ 26,460 мм бороо ордог.
Борооны хүчиллэг чанар бол PH 5,6 байдаг. Харин хүчиллэг чанар нь 5,5 болбол бактерууд үхээд, 4,5 болбол шавьж, загас үхээд эхэлдэг ажээ.
АНУ-ын Огайо мужын Уайнсберг гэдэг жижиг хотод тогтмол 7-р сарын 29-нд бороо ордог гэнэ. Энэ нь сүүлийн 100 жил давтагдаж байгаа юм байна.
Орчин үед мэдээж хиймэл бороо оруулж болно. Бага зэргийн үүл байхад тэр үүл рүү мөс унагаахад уг үүлэнд ус үүсээд цас үүсэх үзэгдэл явагдана. Уг цас доош унахдаа халуунд хайлаад бороо болдог ба энэ аргыг гантай тэмцэхэд ашигладаг ажээ.
Жилд 519,000 км куб бороо ордог (нэг км куб = нэг тэрбум тонн ус)Дундажаар 100 сая хүн тутмын нэг нь борооны алергитай байдаг. Арьсанд нь ус хүрэхэд улаагаад бүр хүндэрвэл амиа алдах боломжтой гэнэ.
Сан-Франциско хотын цаг уурын мэдээ мэдээлэхдээ бороо орох магадлалыг 4:6 хувьтай мэдээлдэг юм байна. Энэ нь 10 цаг уурч ажилладаг учраас тэдний олонхийн саналыг нь хувиар гаргаж дамжуулдагтай холбоотой ажээ.
Хамгийн хүнд мөндөр Гопалганж гэдэг хотод орж байжээ. Тэр мөндрийн нэг л гэхэд 1 кг жинтэй байсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна