"Boeing 777" онгоц осолджээ

2013 оны 7 сарын 8

БНСУ-ын нийслэл Сөүл хотоос АНУ-ын Сан-Франциско хот хүрэх “Asiana Airlines” авиа компанийн 214 дэх шууд нислэгийг үйлдсэн “Boeing 777” онгоц газардах үедээ осолдсон хэрэг өнгөрсөн долдугаар сарын 6-нд гарсан. Онгоцонд 307 хүн явсны 291 нь зорчигч, 16 нь онгоцны багийн гишүүн байсан ба тэдний 141 хятад, 61 америк, 77 солонгосын иргэн байсан байна. “Boeing 777” онгоцны ослын улмаас 182 хүн эмнэлэгт хүргэгдсэн ба хоёр хүн нас барсан нь Хятадын иргэн, өсвөр насны охид байсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна