Дэлхийн оюутны спортын "Универсиад" их наадам

2013 оны 7 сарын 13

ОХУ-ын Казань хотноо долдугаар сарын 6-17-ны өдрүүдэд Дэлхийн оюутны спортын зуны 27 дугаар "Универсиад" их наадам болж өнгөрлөө. "Бага олимп"-д дэлхийн 156 орны 13000 гаруй баг тамирчид оролцсоноос 62 орон ямар нэгэн медаль хүртлээ. Спортын 15 төрөлд өрсөлдсөн манай улс 3 алт, 6 мөнгө, 15 хүрэл медалийг хүртэж, 19-р байр эзэлж, чансаагаараа 11-т бичигдлээ. 2013.07.18
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг “Казань-2013” Универсиадын гурав дахь алтан медалийг хүртлээ. Оюутны “олимп”-оос 2 алтан медаль хүртэж байсан монгол тамирчдын түүхэн амжилт Казань хотноо 3 болж шинэчлэгдэв. “Софи-77” Универсиадад төрсөн ах дүү З.Ойдов, З.Дүвчин нар аваргын титмийн эзэн болсон түүхтэй.
С.Батцэцэгийн хувьд энэ удаа Литвийн Гидре Блекайтитег 4:0, Азербайжаны Ирина Нетраваг 5:0, Японы Рио Ватариг 5:0-ээр ялж, алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Мария Люлковатай таарсан. Гэвч түүний өрсөлдөгч хэсгийн аваргын барилдаанд гэмтэл авсан хэмээн мэдэгдэж барилдахаас татгалзсан юм. Ийнхүү шагналын тавцангийн тэргүүнд монгол бүсгүй зогсов. Аварга гэж ийм л байдаг.
Xийн урт бууны эмэгтэйчүүдийн 10м-ийн дасгалд О.Янжинлхам 413,2 оноогоор 11, Ч.Нарантуяа 413 оноогоор 13 дугаар байр эзэлж, багийн дүнгээр манайхан мөнгөн медаль хүртлээ. Г.Нандинзаяа 414,1 оноогоор шилдэг наймд наймдугар байраар шалгарч, улмаар шигшээ буудлагад амжилттай буудсаар хүрэл медаль хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна