Хамгийн өвөрмөц цэцэг, ургамлууд

2013 оны 8 сарын 5

Дэлхийн хамгийн этгээд, сонин, онцгой цэцэгсийг танилцуулъя. Эх сурвалж: www.zayceva.blogspot.com
1. Welwitschia mirabilis: хамгийн тэвчээртэй ургамал Гаднах байдлаараа үзэмж муутай ч энэ ургамал үнэхээр онцгой гэнэ. Намибия улсаас гаралтай уг ургамал нь ердөө 2 навч, 1 иш, үндэснээс бүтнэ. 2 навч нь агуу том болж, иш нь өндөр болохгүй өргөөшөө бүдүүрэх ба 2 метр өндөр, 8 метр өргөн болж ургана. Уг ургамал нь 400-аас 1500 жил хүртэл наслах бөгөөд бүр 5 жил бороо орохгүй ган гачиг болсон үед ч байж л байдаг. Ургамлын амт нь гашуун учир уг ургамлыг Onyanga буюу цөлийн сонгино гэж нэрлэжээ.
2. Dionaea muscipula : Шавьж идэшт цэцэг Энэ ургамал нь ялаа, шавьж зэргээр хооллодогоор алдартай.
2 навчинд байрлах мэдрэмтгий үснүүд нь шоргоолж, ялаа болон ямар ч шавьжийг мэдрэх чадвартай гэнэ.
3. Rafflesia arnoldii : дэлхий дээрх хамгийн том цэцэг Rafflesia arnoldii хэмээх экзотик ургамал нь маш ховор бөгөөд өнгө нь үнэхээр үзэсгэлэнтэй. Rafflesia ургамлын бүлэгт багтах бөгөөд дэлхий дээрх хамгийн том цэцэг юм. Индонези (Sumatra, Kalimantan and Java), Малайзид (Sarawak and Sabah) ургадаг. Диаметр нь 1 метр хүртэл ургаж, жин нь 7 -11 кг хүрнэ. Цэцэг нь ердөө 3-7 хоног цэцэглэж, маш хурц үнэр гаргадаг тул corpse flower гэж нэрлэжээ. Цэцэгнээс гарах өвөрмөц үнэр нь шавьжны анхаарлыг татаж, тоосонцор хүртээдэг гэнэ. Зарим тохиолдолд 9 сарын дараа дахин цэцэглэдэг байна.
4. Desmodium gyrans: Бүжиглэдэг ургамал Дарвин уг ургамлыг Hedysarum гэж нэрлэсэн бол орчин үеийн ботаникчид Desmodium Gyrans, эсвэл Codariocalyx Motorius гэж нэрлэж байна. Уг ургамлын навч нь бүжиглэж байгаа мэт хөдөлдөг учир олонд танигдсан нийтлэг нэр нь "Бүжиглэгч өвс".
Уг ургамлыг тарихад арчилгаа бага бөгөөд нартай үед эсвэл хуурай агаартай үед бүжиглэдэг гэнэ. http://www.youtube.com/watch?v=mVBTqh37TGM энд хэрхэн бүжиглэдэг бичлэг нь байна.
5. Euphorbia obesa: Baseball plant Euphorbia Obesa буюу Бэйсбол цэцэг нь Өмнөд Африкийн Great Karoo гэдэгт ургадаг. Хүмүүс уг ургамлын хайр гамгүй тасдан авч цуглуулгандаа нэмж байгаа нь түүнийг мөхөлд хүргэхэд дөхсөн байна. Зарим байгууллагууд үүнийг анхааралдаа авч хамгаалалтанд оруулжээ. Ургамлыг үржүүлэн тарьж байгаа ч байгаль дээр ховордож байна.
6. Amorphophallus titanum : Corpse Flower Энэ цэцэг нь насанд хүрсэн хүн шиг өндөртэй ургах ба үхсэн сэг шиг муухай үнэртэй. Индонезид уг цэцгийг Titan Arum гэх ба үнэрээс нь болж бас “corpse flower” ч гэдэг. Маш ховор цэцэглэдэг.
7. Baobab: Лонхон мод Мадагаскараас гаралтай Adansonia хэмээх ургамлын зүйл нь 8 төрлийн модноос бүрдэх ба тэдний нийтлэг нэрнь Baobab. Baobab Adansonia Grandidieri
Лонхон мод гэж нэрлэсний учир нь ганц хэлбэрээр нь бус харин ур мод нь 300 литр хүртэл усыг өөртөө агуулдаг гэнэ. Уг мод нь 500 жил хүртэл насалдаг. Baobab Avenue
8. Cinnabari Dracaena: Dragon Tree Cinnabari Dracaena буюу луугийн мод нь Сокотра арлаас гаралтай өвөрмөц мод юм. Модны хэлбэр нь яг шүхэр шиг. Хэрэв та анхааралтай ажиглавал, Windows Network-ийн icon буюу тэмдгийг уг модыг дүрслэн хийжээ.
9. Selaginella lepidophylla: дахин амилдаг ургамал Selaginella Lepidophylla буюу Rose of Jericho хэмэээх цөлийн ургамал нь ган гачиг болсон үед ч амьдрах чадвартай. Байгаль дээр хуурай улиралд ургамлын ишнүүд нь хумигдан жижигхэн бөмбөг шиг болж, чийглэг улиралд буцаж нээгддэг. Chihuahua-ийн цөлөөс гаралтай.
10. Mimosa Pudica: Ичимхий гүнж (мэдрэмтгий цэцэг) Mimosa Pudica нь Индонезиас гаралтай ба бас Төв болон Өмнөд Америкийн ширэнгэн ойд ургах нь бий. Навчинд хүрэх эсвэл чичиргэхэд навчнууд хумигдаж хэдэн минутын дараа буцаж нээгддэг, яг л ичсэн мэт. http://www.youtube.com/watch?v=BLTcVNyOhUc дээр бичлэг нь байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна