Хоёрхон орцтой шоколадтай бялуу

2013 оны 8 сарын 16

via www.sweetkitchen.mn
Өндөг шоколадаар хийсэн торт
гал дээр ус буцалгана
3ш хавтгай шоколад (нэг нь 165г) ---------15см хэв
3ш өндөг шар цагаанаар нь хоёр саванд хийнэ
өндөгний цагааныг хөргөгчинд хийнэ
шоколадаа буцалж буй устай саван хутгаж дээр хайлуулна.
сайн хайлуулах хэрэгтэй шүү
шарах шүүгээг 170С хүртэл халаана
хайлсан шоколад хөрж байх хооронд өндөгний цагааныг хөргөгчнөөсөө гаргаж миксердэж 2-3 дахин хөөсрүүлж хөөлгөнө.гараараа миксердэж болно жоохон ядрах л байх. миксердсэн өндөг хөөс шиг хөөгөөд ирнэ. сайвтай нь хөмрөх үед доошоо унахгүй байх юм бол болсон гэсэн үг
шоколад өндөгний шар хоёроо холиод ийм болно. дээрээс нь миксердсэн өндөгний цагааныхаа 1/3 хийж хутгана. сайтар хутгасны дараа үлдсэн хэсгийг хоёр хувааж хийх ба тус бүрт сайтар хутгана. (энэ хэсгийг хийхдээ зургийг нь авахаа мартчихжээ)
тортны хэвэндээ хийгээд 2-3 удаа ширээн дээрээ унагаах хэрэгтэй.ингэснээр торт хэвэндээ сайн сууж өгнө. одоо зуухандаа 30-40 мин жигнээд бэлэн. маш амархан шүү.хийгээд үзээрэй. хэрвээ илүү хурц амттай болгохыг хүсвэл орцоо хоёр дахин их хийж болно. (энэ зурган дээр 2дахин их орцтой тортны зураг.)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна