Азийн хүүхдийн спортын II наадам нээлтээ хийлээ

2013 оны 8 сарын 17

БНХАУ-ын Наньжин хотноо Азийн хүүхдийн спортын 2 дугаар наадам нээлтээ хийлээ. Энэ сарын 16-24-ны хооронд болох тус наадамд Азийн 45 орны өсвөрийн тамирчид нийт спортын 16 төрөлд 122 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улсаас спортын 9 (хөнгөн атлетик, сагсан бөмбөг 3х3, туялзуур сэлэм, ширээний теннис, талбайн теннис, гандбол, хүндийг өргөлт, буудлага, жүдо) төрлөөр 89 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. 2013.08.17
Азийн хүүхдийн спортын 2 дугаар наадмын медальтнууд эхнээсээ тодорч байна. 10 м-н усанд үсрэлтийн төрөлд БНАСАУ-ын тамирчин түрүүлж, Малайз, БНХАУ-ын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртээд байна. 2013.08.17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна