Азийн хүүхдийн спортын II наадам

2013 оны 8 сарын 21

БНХАУ-ын Наньжин хотноо Азийн хүүхдийн спортын II наадам 08.16-24-ны өдрүүдэд болж байна. Уг наадамд Азийн 45 орны өсвөрийн тамирчид спортын 16 төрөлд 122 багц медалийн төлөө өрсөлдөж байна. МУ-аас спортын 9 төрлөөр 89 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Монголын баг тамирчид 08.22-ны байдлаар жүдо бөхийн төрлөөс 2 хүрэл медаль, хөнгөн атлетикаас нэг хүрэл медаль хүртээд байна. БНХАУ, БНСУ, БНАСАУ медаль хүртсэн амжилтаараа тэргүүлж байна. 2013.08.22
БНХАУ-ын Наньжин хотноо Азийн хүүхдийн 2-р их наадам үргэлжилж байна. Наймдугаар сарын 21-ний өдөр тус наадмын охидын 2000 метрийн саадтай гүйлтийн төрөлд өрсөлдсөн Э.Ариунтунгалаг хүрэл медаль хүртэж, Ө.Оюундарь долдугаар байрт шалгарчээ.
Монголын өсвөрийн тамирчид одоогоор Азийн хүүхдийн 2-р их наадмаас гурван хүрэл медаль хүртээд байна. Өмнө нь жүдо бөхийн төрөлд З.Түшигтөр /эр-55 кг/, Ц.Хулан /эм-52 кг/ нар хүрэл медалийн эзэд болсон билээ.
Азийн хүүхдийн 2-р их наадамд оролцож буй Монголын өсвөрийн тамирчид анхны медалиа наймдугаар сарын 17-нд хүртлээ. Монголын баг тамирчдын амжилтын салхийг жүдочид эхлүүлж, "Тэмүүжин” клубын тамирчин З.Түшигтөр хүрэл медалийн эзэн боллоо.
Наймдугаар сарын 18-ны өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Ц.Хулан хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдсөн З.Түшигтөр хэсгийн барилдаанд Саудын Араб, БНАСАУ-ын бөхийг ялж, зооны аваргын төлөө Казахстаны жүдочид ялагдсан байна. Улмаар дагах барилдаанд Тайваний Куан Тинь Чинийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж, энэ барилдаанд Киргызстаны Алибек Чороевийг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медаль хүртлээ. Жүдочдын хувьд энэ удаагийн наадамд эрэгтэй 3, эмэгтэй 2 тамирчнаа сойжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна