"Трами" хар салхины улмаас олон мянган иргэд хохирчээ

2013 оны 8 сарын 23

Хятадын Гуанси-Жуаны автономит дүүрэгт нүүрлэсэн "Трами" хар салхины улмаас 125.7 мянган хүн хохирол амссан бол 2900 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэхүү байгалийн гамшигт хөдөө аж ахуйн 6.17 мянган га талбай усанд автсан бол 492 барилга байгууламж эвдэрч сүйрчээ. Анх Вьетнамд нүүрлэж, дараа нь Хятадад гарсан уг далайн шуурга нь энэ улиралд Номхон далайд гарсан 12 дахь салхи юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна