Дэлхийн тэргүүн мисс энэ сарын 28-нд тодорно

2013 оны 9 сарын 11

Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн уралдаан энэ сарын 28-нд Индонези улсын Бали арал дээр болохоор боллоо. Дэлхий дахины гоо бүсгүйг шалгаруулах уг тэмцээн Индонез улсын Жакарта хотод болох байсан. Гэвч тус хотод “Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг мусульман шашинтнууд эсэргүүцэн, жагсаал хийсэн байна. Тиймээс тус тэмцээн Бали арал дээр болж байна.Тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 28-нд болж, “Дэлхийн мисс 2013” тэмцээний тэргүүн мисс тодорно. 2013.09.11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна