Зүүн Азийн VI наадмын фото агшин

2013 оны 10 сарын 9

10.06-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Тианжин хотноо болж буй Зүүн Азийн зургаа дахь удаагийн наадмаас манай баг тамирчин 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн байна. Манай баг тамирчдын хувьд спортын 17 төрөлд оролцож байгаагаас буудлага, хүндийг өргөлт, дугуй, хөнгөн атлетик, таек-вондо болон Ушугийн төрөлд амжилттай оролцож, 16 медаль хүртээд байна. 2013.10.14
Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Н.Баярмаа 226 кг /100+126/ өргөснөөр мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 5000 м, 10000 м-т оролцсон ОУХМ Б.Отгонбаяр IV, V байр эзэлж, дээрх зайдаа үндэсний рекордоо шинэчилсэн байна.
Эрэгтэйчүүдийн 100 м-ийн шигшээ уралдаан Б.Ачитбилэг 10.84 секундын амжилтаар VIII байр эзэлжээ. Энэ зайд БНХАУ тамирчин тэргүүлж, Японы тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна.
Ушу төрлөөс Монголын дөрвөн тамирчин хүрэл медаль хүртээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна