Сагсанбөмбөг: Монгол-Гуам 83:71

2013 оны 10 сарын 9

БНХАУ-ын Тяньжин хотноо Зүүн Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдрөөс эхэлж байна. “А” хэсэгт Гуам, БНСУ, Тайванийн шигшээ багийн хамт таарсан Монголын сагсан бөмбөгчид эхний тоглолтоо өнөөдөр Гуамын багтай хийж, ялалт байгууллаа. Шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогтын удирдлага дор тоглож буй Монголын тамирчид 83:71 харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ. Монголын шигшээ маргааш 11.00 цагт БНСУ-ын багийн эсрэг тоглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна