Кот-д"Ивуар амьдралаа хэрхэн залгуулж байна вэ?

2013 оны 10 сарын 29

Түүхий эдийн засагтай орнуудын тухай гурав дахь гэрэл зургийн сурвалжлага нь Кот-д"Ивуар гэдэг оронд зориулагджээ. Дэлхийн зах зээл дээр энэ улс какаогийн гол үйлдвэрлэгч юм.
Фото: Issouf Sanogo / AFP Cote d"Ivoire гэсэн нэр нь франц хэлнээс Зааны ясан эрэг гэж орчуулагдана. Тусгаар тогтнолоо авснаас нь хойш энэ нэрээр тус орныг урт хугацаанд нэрлэж байна. Наяад онуудад орон нутгийн засаг захиргаа нь тус орны нэрийг өөрийн хэлэнд орчуулахгүйгээр хэрэглэхийг дэлхийн орнуудаас гуйжээ. Хуучин нэр нь колончлолын үеийг санагдуулж байна гэж эрх баригчид нь үзсэн гэдэг.
Кот-д"Ивуарын баруун өмнөд нутгийн тариачин какао-шош идэж байгаа нь. Фото: Luc Gnago / Reuters Манай үед Кот-д"Ивуар нь зааны ясаар баян орон байхаа больсон ба заан зэрлэг байгальд нь тааралдах авч колонийн эхэн үеийнхээс тоо толгой нь эрс буужээ. Харин одоо тус орон байгалийнхаа хишгээр амьдарч байгаа. Тэр нь эхний ээлжинд кофе ба какао юм.
Какао-шош цуглуулж байгаа тариачин. Фото: Luc Gnago / Reuters Кофе нь ургамал гэдгийнхээ хувьд Африкт анх бий болсон ба харин түүний үйлдвэрлэлийн гол төв нь Өмнөд Америк юм. Харин какао-шошийн хувьд эсрэгээр. ХХ зуунд энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь Африк буюу нарийнаар хэлбэл, гол үйлдвэрлэгч нь Кот-д"Ивуар болжээ.
Фото: Thierry Gouegnon / Reuters Одоо Кот-д"Ивуар нь какао-шошын томоохон үйлдвэрлэгч. Дэлхийн энэ салбарын үйлдвэрлэлийн гуравны нэг (Баруун Африкт үйлдвэрлэлийн гуравны хоёр ноогддог) буюу 1,5 сая тонныг тус орон бэлтгэдэг байна. Ивуарийн какао-шош нь шоколадын үйлдвэрлэлд шаардлагатай бүтээгдэхүүн учир дэлхийн бараг бүх оронд худалдагддаг. Түүний үйлдвэрлэл нь тус орны ДНБ-ний дөрвөн хувийг эзэлдэг.
Фото: Issouf Sanogo / AFP Кот-д"Ивуарт тариалангийн том том талбарууд байгаа ч какаог гол төлөв жижиг фермерийн аж ахуй ургуулдаг. Ургацыг нь тариачдаас худалдан авахын төлөө улс болон хувийн компаниуд байгаа өрсөлдөн тэмцэлддэг.
Фото: Thierry Gouegnon / Reuters Энэ асуудал нь 2011 оны төрийн эргэлтээр ерөнхийлөгч Лоран Гбагбо-г Францын талын Алассан Уаттара солин гарч ирсэн үед хурц тавигдаж эхэлжээ. Гбагбо нь худалдан авалтыг улсын мэдэлд авахын төлөө тууштай зогсож байсан юм. Тэрээр какаогийн худалдааг нэг сараар зогсоосон нь түүний үнийг дэлхийн зэх зээл дээр хөөрөгдсөн байна. Шинэ ерөнхийлөгчийг какаогийн үйлдвэрлэлийг феодалчлах гэж буруутгасан ба нөлөө бүхий хээрийн дарга нар фермерүүдээс нөхвөр авч хууль бусаар какаог гадагш зөөх болжээ.
Фото: Yann Arthus-Bertrand / AP Кофе нь үндэсний эдийн засагтаа какаогийн дараагийгийн чухал бүтээгдэхүүн. Кот-д"Ивуар дэлхийн зах зээлд жил тутам 108 мянган тонн кофе нийлүүлдэг.
Каучукын талбайд. Фото: Thierry Gouegnon / Reuters Кот-д"Ивуар нь цаг уурын таатай нөхцөл газрын үржил шим сайтай. Хоёр үндсэн бүтээгдэхүүний зэрэгцээ Африкийн энэ орон хөвөн, каучук, дал модны тос, самар зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Дал модны үрээс тос нэрж буй охин. Фото: Thierry Gouegnon / Reuters Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нь эдийн засгийн валютын орлогын 90 хувийг өгдөг. Ашигт малтмалын том ордууд үгүй Кот-д"Ивуарын хувьд гол түүхий эд нь газарт ургадаг.
Фото: Luc Gnago / Reuters Тус орны хөдөө аж ахуйн салбарт загас агнуурыг оруулах хэрэгтэй. Экваторын шугамын ойролцоох орнуудад ер нь загасны нөөцөөр бага. Гэхдээ Кот-д"Ивуарын эргийн ойролцоох урсгал нь туна загас барихад таарамжтай.
Фото: Luc Gnago / Reuters Энэ салбар дөнгөж 1970 оноос үүсчээ. Одоо загас агнуурын салбарт хүн амын нилээдгүй хувь ажиллаж, жилдээ 100 тонн туна загас барьдаг ажээ.
Фото: Jean-Philippe Ksiazek / AFP Тус улсын эрэг орчимд загас агнуурын ажлыг том компаниудаас гадна зарим гэр бүлийн аж ахуй явуулдаг. Гэхдээ загасны аж ахуй нь хөгжиж чадаагүй байгаа ба консервласан туна загас гэхэд л Кот-д"Ивуар дэлхийн 10 лидерийн тоонд ордоггүй.
Фото: Jean-Philippe Ksiazek / AFP Кот-д"Ивуарын загасны агнуур нь эдийн засагт чухал. Далайн бусад бүтээгдэхүүн нь зах зээлд нийлүүлэгдэх загасны хэмжээний нэг орчим хувийг эзэлдэг. Бүх бүтээгдэхүүнийх нь талаас дээш хувь нь экспортод нийлүүлэгддэг.
Фото: Thierry Gouegnon / Reuters Кот-Д"Ивуарын хөдөө аж ахуйд хүн амынх нь 68 орчим хувь ажилладаг нь Европын ямар ч орныхоос давуутай байна. Азийн хамгийн ядуу орнуудад гэхэд энэ үзүүлэлт нь 50 хувиас дээш гардаггүй.
Фото: Thierry Gouegnon / Reuters Ойн аж ахуй нь тус орны хүнсний үйлдвэрлэлтэй холбогдоогүй цөөн салбаруудын нэг юм. Гэхдээ экспортод энэ салбарын бүтээгдэхүүн гардаг. Ой мод нь тус улсын нутаг дэвсгэрийн 71 хувийг бүрхсэн байдаг аж. Олон төрлийн мод нь ховорт тооцогдох учир түүнийг экспортлоход үнэтэй.
Фото: Thierry Gouegnon / Reuters Колончлолын дараах үед хүн амын эрс өсөлтийн улмаас ой мод огтлох нь төрийн хяналтгүйгээр эрс нэмэгджээ. Сүүлийн 40 жилийн дотор ойн модны талбайн хэмжээ хоёр хагас дахин буурчээ.
Абенгуру хотын модон завод. Фото: Thierry Gouegnon / Reuters Ой модны экспортын нийт хэмжээ нь 300 сая орчим ам.доллар ба голдуу боловсруулаагүй гуулинг гаргадаг. Хөрөөн цех тус улсад их ч гэсэн ойг гүнзгий боловсруулалтын аж үйлдвэр хөгжөөгүй. Ойн аж ахуй нь үндэсний зах зээлийн цөөн хувийг эзэлдэг.
Фото: Schalk van Zuydam / Reuters Кот-д"Ивуар бүтээгдэхүүнээ гадагш гаргадаг томоохон экспортлогч орон ч гэсэн Африкийн ядуу орнуудын дунд орлоготой орон хэвээр байна. ДНБ-ний нэг хүнд ноогдох хувь нь 1800 ам.доллар байгаа нь хөрш Гана эсвэл Нигериэс 700 ам.доллараар бага байна.
Фото: Luc Gnago / Reuters Залуу ивуаричуудын хувьд баяжих цөөхөн аргын нэг нь хөлбөмбөг. Европт өндөр мэргэжлийн хөлбөгчдийг нийлүүлэх талдаа Кот-д"ИвуарАфриктаа тэргүүлдэг. Тэдний үндэсний шигшээ нь сүүлийн хоёр ДАШТ-нд муугүй тоглосон. Тиймээс ч довтлогч Дидье Дрогба нь улс орондоо хамгийн алдартай хүн. Хөлбөмбөгчдийг гадагш худалдах нь тус орны сан хөмрөгт валют авчирдаг.
Абиджан хотын Плато дүүрэг. Фото: пресс-служба ООН Кот-д"Ивуарын үндэсний эдийн засаг нь хоцрогдсонд тооцогдсоор байгаа ба түүнд нь улс төрийн тогтворгүй байдал бас өөрийн нөлөөг үзүүлдэг. Гэсэн хэдий ч Зааны ясан эргийн эдийн засаг сүүлийн жилүүдэд есөн хувийн өсөлтийг үзүүлж байна. Энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт тус орон Африкийн хувьд бодит амьдрал нь болсон ядуурлаас сална гэсэн найдлагыг төрүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна