Төв Азийн баян орнуудын нэг хэрхэн юугаар амьдарна вэ?

2013 оны 10 сарын 29

Төв Азийн томоохон улс нефть, нүүрс, уран зэрэг байгалийн баялагаар маш баян. Казахстан сүүлийн жилүүдэд түүхийн эдийнхээ нөөцөөр хүн амынхаа амьжиргааг эрс дээшлүүлж чадав.
Дэлхийд баялгийнхаа хэмжээгээрээ есөд орох Какахстанд чулуун нүүрс, уран, өнгөт ба ховор элементийн нөөц арвин. Гэхдээ Казахстаны экспортын 70 хувийг нүүрс, ус төрөгч эзэлдэг.
«Тенгизшевройл» компанийн нефть олборлох үйлдвэр дэх шингэн хүхэр. Фото: Reuters Казахстаны нефтийн батлагдсан нөөц нь 30 тэрбум баррель бөгөөд тус орны нутаг дэвсгэрт 100-110 тэрбум баррель нефть байж болох магадлалтай. 2001-2012 онуудад нефтийн үйлдвэрлэл 39,3 сая тонноос 79,2 сая тонн болон өсчээ.
«Кашаган» ордын нэгэн хиймэл арлын агаараас авсан гэрэл зураг. Фото: Анатолий Устиненко / Reuters Казахстаны нефтийн томоохон орд нь «Кашаган». Түүний нөөц 13 тэрбум баррель бөгөөд 2000 оноос ашиглаж эхэлжээ. 2019 он гэхэд тэндээс өдөртөө бүтэн хагас сая баррель нефть олборлохоор төлөвлөжээ. 2012 онд энэ ордыг дэлхийн хамгийн өндөр зардлаар ашиглаж байгаа гэсэн тооцоо хийжээ.
Тенгизийн орд дахь нефтийн цистернүүд. Фото: Шамиль Жуматов / Reuters Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) мэдээгээр, Казахстаны нефтийн үндсэн хэрэглэгч нь Итали болж байна. Италид нефтийн экспортын 25 хувийг нийлүүлдэг. Сүүлийн жилүүдэд тус орон Хятадтай эрчим хүчний харилцаагаа өргөтгөж байна. Атасу-Алашанькоугийн нефть дамжуулах хоолой нь Хятадад нефть нийлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.
Балхаш нуурын ойролцоох зэсийн үйлдвэр. Фото: Robin Paxton / Reuters Казахстаны газар нутагт зөвхөн нефть байдаггүй. Тус улс өнгөт металлаар баян бөгөөд эрх баригчдынх нь үзсэнээр тус орон зэс, цайр, тугалагаар дэлхийд гуравт, молибденаар дөрөвт ордог гэнэ.
Кокшетау ойролцоох алтны ордод хийж буй хяналттай дэлбэрэлт. Фото: Шамиль Жуматов / Reuters Үнэт металаар бол түүний алтны нөөц нь 1,5 мянган тонн гэж казахууд хэлж байгаа. Алт олборлолтоор тус орон дэлхийн 20 тэргүүлэх орны тоонд 2011 онд багтжээ. Өнгөрсөн жилд 40 тонн алт олборлосноо Астана мэдээлж байв.
Кокшетаугийн алтны уурхайд алтан гулдмай бэлтгэж байгаа нь. Фото: Шамиль Жуматов / Reuters Тус орны алтны том орд нь «Васильковское» юм. Түүний нөөц нь 360 тонн бөгөөд дэлхийд дөрөвт ордог. Энэ ордын дараа 277 тоннын нөөцтэй «Бакырчик» хоёрт бичигддэг.
Сарань хотын Тусуп Кузембаевын нэрэмжит нүүрсний уурхайн уурхайчид. Фото: Валерий Калиев / Reuters Казахстан нь чулуун нүүрс олборлолтоор дэлхийн эхний найм дахь байрыг эзэлдэг. Жилдээ 120 сая тонн нүүрс олборлосны 22 сая тонныг экспортод гаргадаг. Зөвлөлт засгийн үеэр Казахстаны нүүрсний уурхайг хөгжүүлэхээр хориг лагериудыг байгуулж байжээ. Тухайлбал, Экибастузийн лагерьт Александр Солженицын ял эдэлж байлаа.
Темиртаугийн төмөр хайлуулах үйлдвэрт. Фото: Шамиль Жуматов / Reuters Чулуун нүүрс, төмрийн хдрийн баялаг нь Казахстанд металлургийн аж үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг өгч байна. Төмрийн хүдрийн нөөц нь 16,6 тэрбум тонн хүдэр гэж үнэлэгддэг.
Темиртаугийн үйлдвэрт. Фото: Шамиль Жуматов / Reuters Казахстаныг аж үйлдвэржүүлэх нэмэлт өгөөш нь газрын ховор элементүүдийн нөөц юм. Дэлхийд вольфрам үйлдвэрлэлээр Казахстан дээгүүр ордог. 2012 онд Казахстан Японтой 1,5 мянган тонн ховор металл нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Хоразан-1 ураны уурхайн ажилчид. Фото: Шамиль Жуматов / Reuters Казахстан 2009 оноос ураны дэлхийн томоохон үйлдвэрлэгч боллоо. Дэлхийн уран олборлолтын гуравны нэг болох 20,9 мянган тонн ураныг 2012 онд Казахстанаас олборложээ.
Астана хотоос 500 км-ийн зайтай Бирлик тосгонд тариа хурааж байгаа нь. Фото: Шамиль Жуматов / Reuters Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг хөдөө аж ахуй бүтээдэг. 2013 онд Казахстан 16-17 сая тонн үр тариа хураах төлөвтэй байгаа.
Акколь хотын ойролцоох тарианы аж ахуйд. Фото: Шамиль Жуматов / Reuters Хөдөө аж ахуйн экспортын гол бүтээгдэхүүн нь улаан буудай. Казахстан улс Орос, Украины хамт Хар тэнгисийн үр тарианы пулыг зохион байгуулан үнийн зохицуулалт хийхийг хүсч байгаа.
Сансраас авсан Казахстаны зураг. Фото: Jesse Allen / NASA Казахстаны 222,6 сая га газарт хөдөө аж ахуй эрхлэх боломжтой. Түүний 189 сая га нь бэлчээр юм.
Алма-Аты хотоос 90 километрийн зайд байгаа гэрийн дэргэдэх хорин сүрэг. Фото: Шамиль Жуматов / Reuters Мал аж ахуй Казахстанд түүхэн үүрэг гүйцэтгэж иржээ. Сүүлийн 20 жилийн дотор малын тоо толгой нь 9,6 саяаас 6 сая хүртэл хорогдсон ч мал аж ахуй чухал хэвээр. Салбарыг сэргээхийн тулд Засгийн газар нь шилмэл үүлдрийн 72 мянга хүртэл том мал худалдан авахад бэлэн гэнэ.
Одот тэнгэрийн доорх гэрүүд. Фото: Шамиль Жуматов / Reuters Билчээрийн мал аж ахуйн хөгжилд цаг агаарын таатай орчноос гадна хүн амын сийрэгжилт эерэгээр нөлөөлдөг. Нэг кв.км газарт 6,05 хүн ноогдож байна.
Байконур сууринд тарвастай тэрэг чирж яваа залуу. Фото: Шамиль Жуматов / Reuters Казахстаны өмнөд нутагт 25 мянган га газарт хөвөн тарьдаг. Нийт 17 мянган га-д сахарын манжин тарьж байна. Мөн тэнд тамхи, наранцэцэг, цагаан будаа, гэч, эрдэнэ шиш тариалдаг ажээ.
Урал мөрний загасчид. Фото: Шамиль Жуматов / Reuters Тус улсын гол асуудал нь ундааны усны дутагдал. Жилдээ 6,6 шоо километр усны хомсдолтой.
Астана хотод. Фото: Шамиль Жуматов / Reuters Казахстаны нийслэл 1997 онд Алма-Аты хотоос Астанад нүүн шилжжээ. Шинэ нийслэлийг босгоход 12 тэрбум доллар зарцуулсан байна.
Өмнөх нийслэл Алма-Аты. Фото: Шамиль Жуматов / Reuters Байгалийн баялаг ба 1993 оноос хойш оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын 40 тэрбум доллар нь хүн амын нэг хүнд ноогдох ашгийг 9730 ам.доллар болгосон байна гэж Дэлхийн банк үнэлжээ. Харьцуулбал Узбекийн энэ үзүүлэлт 1650 доллар юм.
Алма-Аты нуур. Фото: mariusz kluzniak / Flickr Казахстанд нийтдээ 5000 гаруй уурхай, ордууд байгаа ба Менделеевын үелэх системийн 117 элементын 99 нь Казахстанд тааралддаг.
Казах бүсгүй. Фото: Шамиль Жуматов / Reuters Казахстаны Засгийн газар өөрийн байгалийн эрдлэс баялагаа 46 их наяд доллараар үнэлсэн ба олон жилийн турш ашиглагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна