Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-д

2013 оны 10 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дугаар сарын 28-31-ны өдрүүдэд БНАСАУ-д төрийн айлчлал хийлээ.
Гонмин хаан, монгол хатны бунхныг үзэж сонирхов, 2013.10.31 БНАСАУ
БНАСАУ-д төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Кесон хотын ойролцоо орших Мансүсан уулан дахь Гонмин хаан, монгол хатны бунхныг үзэж сонирхов. Гонмин хаан нь 1341-1374 онд Корё улсын 31 дэх хаанаар суусан бөгөөд түүний монгол хатан Ванги хааны төрийн ажил үйлсэд мэргэн зөвлөгөө өгдөг цэцэн хатан байснаараа алдаршжээ. Монгол хатныг Хубилай хааны ганц охин байсан, эсвэл Хубилайн зээ охин байсан гэдэг домог ч байдаг аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалынхаа сүүлчийн өдөр Ким Ил Суны их сургуульд зочлон, эрдэмтэн багш,оюутнуудад лекц уншив. 2013.10.31 БНАСАУ
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Хүний эрх чөлөөтэй амьдрах хүсэл эрмэлзэл бол байнгын хүч юм. 2013.10.31 БНАСАУ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна