БНСУ-д нисдэг тэрэг байшин мөргөжээ

2013 оны 11 сарын 17

БНСУ-ын Сөүл хотын Самсунг дүүрэгт өчигдөр /11.16/ нисдэг тэрэг 38 давхар орон сууцыг мөргөсөн хэрэг гарчээ. Ослын шалтгаан манантай байснаас болсон бололтой. Уг 38 давхар байшингийн 24-26 давхарыг онгоц мөргөсөн бөгөөд ослын улмаас онгоцны хоёр нисгэгч амиа алджээ. Харин байранд байсан иргэдийг нүүлгэсэн байна. Уг онгоц нь LG группийн S-76C маркийн 8 хүртэлх хүн тээвэрлэх чадвартай онгоц байсан байна. 2013.11.17
Осол гарсан өдөр хэт их манантай байснаас 10 давхраас өндөр барилгыг нисгэгч нар хараагүй байсан гэж үзжээ. Уг орчим дөрвөн өндөр барилга байсан байна.
38 давхар барилгын 26-28-р давхрыг онгоц мөргөжээ. Ослын улмаас онгоцын хоёр нисгэгч нас барсан байна.
Орон сууцанд байсан иргэдээс уг осолд хүндээр өртсөн хүн байхгүй бөгөөд тэднийг нүүлгэн шилжүүлээ.
АНУ-ын нисэх үйлдвэрт бүтээгдсэн уг S-76C маркийн уг онгоц нь найм хүртэлх хүн тээвэрлэх чадвартай аж. Дуу чимээ багатай уг онгоцыг ихэвчлэн бизнесийн хүрээнийхэн авсан бөгөөд цаг алдалгүй ажлаа амжуулах зорилгоор ашигладаг байжээ. БНСУ-ын компаниуд уг онгоцыг арван ширхэгийг худалдаж авсан гэсэн мэдээлэл гараад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна