"Намрын нээлттэй тэмцээн-2013"

2013 оны 11 сарын 22

Монголын волейболын холбоо, албан ёсны түнш “Витафит” групптэй хамтран зохион байгуулдаг Клубуудын аварга шалгаруулах намрын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд 11.03-20-ны өдрүүдэд боллоо. Эмэгтэй 5, эрэгтэй 6 багийн тамирчид 3 тойргийн турш өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийг “Эрчим” ТЭЦ-IV, эмэгтэйчүүдийг “Энагурэ” багууд тэргүүлэв. Гэрэл зургийг Б.Батмөнх
Тэмцээний хаалтын үеэр “Чингис хаан” одонгоор шагнуулсан Д.Содном, Монголын волейболын анхны шигшээ багийн тамирчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ОУХМ Ж.Хаянхярваа нарт хүндэтгэл үзүүллээ. 1990-96 оны хооронд Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Содном гуай Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан төдийгүй Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг төрийн өндөр алба хашиж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна