Залуу эрдэмтдийн шилдэг бүтээлийг шалгарууллаа

2013 оны 11 сарын 27

Өнөөдөр Шинжлэх ухааны ажилтнуудын баярын өдөр тохиож байна. Шинжлэх ухааны салбарт мэдлэг чадвар, хийж бүтээснээрээ тэргүүлсэн залуу эрдэмтэн, судлаачдад БШУ-ны сайд Л.Гантөмөр нэрэмжит шагналаа гардууллаа. Энэ жил 500 гаруй залуу эрдэмтэн өрсөлдсөнөөс 12 нь сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацийн тэтгэлэг авах болзлыг хангажээ. Шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор 2005 оноос БШУ-ын сайд тус шагналыг залуу эрдэмтдэд гардуулж эхэлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна