Боливарианы Эльдорадогийн эрэлд

2013 оны 11 сарын 29

-Нийгмийн туршилтын хохирогч болсон венесуэльчууд- Венесуэлийн Үндэсний ассамблей тус орны ерөнхийлөгч Николас Мадурод бүтэн жилийн турш хууль тогтоох онцгой эрх олголоо. Ийм эрх авснаар Мадуро өмнөх ерөнхийлөгч Уго Чавесийн бүх эрхийг гартаа төвлөрүүлэх гэсэн эрмэлзэлд нь үнэнч буйгаа харууллаа. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Авторитар лидерүүдээс гадна Венесуэль дэлхийн хамгийн их нефтийн баялгийн нэгийг эзэмшдэг. Тэр их баялаг нь тус орныг бүх нийтийн элбэг дэлбэг амьдралд хүргэсэнгүй. Чавесийн хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийн социалист загвар нь тус орныг цэцэглүүлэх ёстой байв. Гэвч амжилт нь төлөвлөсөнд хүрсэнгүй. Каракас хотын Пеиаре гэх ядуусын хороолол, 2012.02.15. Фото: Leo Ramirez / AFP Венесуэлийн эрэгт хүрч ирсэн анхны европчууд нь Испанийн хааны мөнгөөр зохион байгуулсан Кристофер Колумбийн гурав дахь аяныхан байлаа. Өнөөгийн Венесуэль байрласан Өмнөд Америкийн хойд төгсгөлд тэд 1498 онд хүрэлцэн очжээ.
Авторитар лидерүүдээс гадна Венесуэль дэлхийн хамгийн их нефтийн баялгийн нэгийг эзэмшдэг. Тэр их баялаг нь тус орныг бүх нийтийн элбэг дэлбэг амьдралд хүргэсэнгүй. Чавесийн хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийн социалист загвар нь тус орныг цэцэглүүлэх ёстой байв. Гэвч амжилт нь төлөвлөсөнд хүрсэнгүй. Каракас хотын Сан-Агустин дүүрэг дэх канатан зам. 2012.09.04. Фото: Ariana Cubillos / AP Үүнээс жилийн дараа, Колумбийн хамтран зүтгэгч нарын нэг Алонсо де Охедагийн командын дор Испанийн дарав дэх аян 1499 онд тус улсад очсон байв. Энэ аянчны хөтөч хийсэн Америго Веспуччийн (хожим түүний нэрээр Америкийн хоёр тивийг нэрлэсэн билээ) өгсөн нэрээр ирээдүйн улс өөрийн өнөөгийн нэрийг авсан гэх яриа бий.
Авторитар лидерүүдээс гадна Венесуэль дэлхийн хамгийн их нефтийн баялгийн нэгийг эзэмшдэг. Тэр их баялаг нь тус орныг бүх нийтийн элбэг дэлбэг амьдралд хүргэсэнгүй. Чавесийн хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийн социалист загвар нь тус орныг цэцэглүүлэх ёстой байв. Гэвч амжилт нь төлөвлөсөнд хүрсэнгүй. Каракас хотын цонх угаач. 2013.11.22. Фото: Juan Barreto / AFP Тэр итали хүнд орон нутгийн бяцхан суурин Венеци хотыг нь санагдуулснаас тэрээр түүнийг Венецьола (Veneziola) нэг үгээр «Бяцхан Венеци» гэж нэрлэжээ. Цагийн явцад тэр итали үг испанижаад Венесуэль болон хувирчээ. Гэхдээ энэ нэр нь бас нэг өөр хувилбартай. Венесьюэл гэж нутгийн индиан омгийнхныг нэрлэж байсан гэнэ.
Авторитар лидерүүдээс гадна Венесуэль дэлхийн хамгийн их нефтийн баялгийн нэгийг эзэмшдэг. Тэр их баялаг нь тус орныг бүх нийтийн элбэг дэлбэг амьдралд хүргэсэнгүй. Чавесийн хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийн социалист загвар нь тус орныг цэцэглүүлэх ёстой байв. Гэвч амжилт нь төлөвлөсөнд хүрсэнгүй. Амосонас мужийн Иротатери суурины яноми омгийн индианчууд, 2012.09.07, Фото: Carlos Garcia Rawlins / Reuters Испаничууд 1522 оноос Венесуэлийг идэвхтэйгээр колончилж эхэлсэн байв. Түүнд нь Испанийн Боржиа овгоос гаралтай Ромын хамба VI Александр 1493 онд Испани, Португалид шинэ тивд газар нутаг эзэмших эрхийг олгосон хэд хэдэн лүндэнд (булла) гарын үсгээ зурж тамгаласан нь түлхэц болжээ.
Авторитар лидерүүдээс гадна Венесуэль дэлхийн хамгийн их нефтийн баялгийн нэгийг эзэмшдэг. Тэр их баялаг нь тус орныг бүх нийтийн элбэг дэлбэг амьдралд хүргэсэнгүй. Чавесийн хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийн социалист загвар нь тус орныг цэцэглүүлэх ёстой байв. Гэвч амжилт нь төлөвлөсөнд хүрсэнгүй. Амосонас мужийн Иротатери суурины яноми омгийн индиан хүү, 2012.09.07, Фото: Leo Ramirez / AFP Үнэнээр бол колонийг испаничууд удирдаагүй, Аугсбургийн язгууртан гэр бүлийн тэргүүн Варфоломей Вельзерийн удирдсан немцүүд захирч байлаа. Венесуэлийн нутаг орныг судлах, эзэмших эрхээр Вельзерийн гэр бүл шагнагдсан байв. Тэд Испанийн хааныг Ариун Ромын хаан ширээнд суулгахад чухал үүрэг гүйцэтгэсэн учир эзэн хаан V Карл тийм эрх мэдлийг өгсөн байлаа.
Авторитар лидерүүдээс гадна Венесуэль дэлхийн хамгийн их нефтийн баялгийн нэгийг эзэмшдэг. Тэр их баялаг нь тус орныг бүх нийтийн элбэг дэлбэг амьдралд хүргэсэнгүй. Чавесийн хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийн социалист загвар нь тус орныг цэцэглүүлэх ёстой байв. Гэвч амжилт нь төлөвлөсөнд хүрсэнгүй. Усан оргилуурт тоглож байгаа хүүхдүүд, Каракас, 2013.07.24. Фото: Jorge Silva / Reuters Гэтэл немцүүд хэтэрхий харгис байснаас гадна өөрсдийн үүргийг биелүүлэлгүй, домгийн Эльдорадо улсыг хайж байснаас колонийн удирдлага 1546 онд испаничуудад ирсэн байлаа.
Авторитар лидерүүдээс гадна Венесуэль дэлхийн хамгийн их нефтийн баялгийн нэгийг эзэмшдэг. Тэр их баялаг нь тус орныг бүх нийтийн элбэг дэлбэг амьдралд хүргэсэнгүй. Чавесийн хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийн социалист загвар нь тус орныг цэцэглүүлэх ёстой байв. Гэвч амжилт нь төлөвлөсөнд хүрсэнгүй. ”Ертөнцийн мисс-2013” уралдаанд тэргүүлсэн венесуэль бүсгүй Габриэла Ислерийн хувцасны деталь. Москва, 2013.11.10. Фото: Сергей Карпухин / Reuters
Авторитар лидерүүдээс гадна Венесуэль дэлхийн хамгийн их нефтийн баялгийн нэгийг эзэмшдэг. Тэр их баялаг нь тус орныг бүх нийтийн элбэг дэлбэг амьдралд хүргэсэнгүй. Чавесийн хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийн социалист загвар нь тус орныг цэцэглүүлэх ёстой байв. Гэвч амжилт нь төлөвлөсөнд хүрсэнгүй. Удалгүй тэндээс алт олборлож эхэлсэн ч хамгийн ашигтай эдийн засгийн төрөл нь мал аж ахуй болсон байна. XVIII зуунаас какао ургуулж эхэлжээ. Дал модны сайн өдрийн өмнө тэмдэглэдэг баярт оролцогч, Каракас, 2006.04.08. Фото: Jorge Silva / Reuters XIX зууны эхээр Венесуэла Испанийн дэд вант улс Шинэ Гранадагийн бүтэцэд багтан Өмнөд Америкийн оюуны гол төвүүдийн нэгээр тооцогдож байв. Нутаг орны нийслэл Каракас хотыг 1527 онд үндэслэсэн ба тэнд нилээд дэвшилтэт хөлбөртай их сургууль 1721 оноос нээгдэн ажиллажээ.
Авторитар лидерүүдээс гадна Венесуэль дэлхийн хамгийн их нефтийн баялгийн нэгийг эзэмшдэг. Тэр их баялаг нь тус орныг бүх нийтийн элбэг дэлбэг амьдралд хүргэсэнгүй. Чавесийн хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийн социалист загвар нь тус орныг цэцэглүүлэх ёстой байв. Гэвч амжилт нь төлөвлөсөнд хүрсэнгүй. Гомосексуалиудын дунд явагддаг “Венесуэлийн мисс” уралдаанд бэлтгэж буй трансвеститууд, 2013.11.20. Фото: Juan Barreto / AFP Наполеон 1810 онд Испанийг эзэлсний дарааМадридын нөлөө колониудад нь буулаа. Венесулийн генерал-ахмадын амбаг захирагчийн нутагт иргэний дайн эхэлжээ. Каракас болон бусад мужуудад Испанийн амбан захирагчид хөөгдөн тэдний оронд брсргчдын төлөөлөгчид суулаа.
Бие махбодь ба Христийн цус нэртэй шашины баярараар хийгдэх Бүжиглэж буй чөтгөрүүд ёслолд оролцогч. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн арга хэмжээ Сан-Франсиско-де-Яре хотод болох бөгөөд оролцогсод нь улаан хувцас эдлэлээр гоён хот даяар бүжиглэн нааддаг. 2013.05.29. Фото: Jorge Silva / Reuters Эхлээд хувьсгалчид өөрсдийгөө хаан ширээнээс зайлуулагдсан Испанийн VII Фердинандын талынхан гэж байгаад дараа нь 1811 онд тусгаар улс байгуулснаа зарлав. Венесуэлийн 10 мужийн долоо нь түүнийг дэмжжээ. Тэднийг нэг жилийн дараа Испанийн арми даржээ.
Гэрийнхээ хажууд хийл тоглож буй хүүхдийн хамтлагийн охин. 2008.06.13. Фото: Jorge Silva / Reuters Тусгаар тогтнолын төлөө дайн 1813 онд дахин сэргэлээ. Бүгд найрамдах улсын төлөөх роялистуудын эсрэг тэмцэгч Симон Боливар энэ удаа бослогыг толгойлов. Дайнд оролцохоор Боливар 1812 онд Кюрасао-аас ирээд армиа Шинэ Гранадад зохион байгуулж авсан байна. Боливар нь Венесуэлийн анхны бүгд найрамдах улсыг үүсгэжээ.
Венесуэлийн цэргийнхэн Колумбийн ерөнхийлөгч Хуан Мануэл Сантосыг Амасонас мужийн Пуэрто-Аякучо хотод ирэх үеэр угтан авах ёслол дээр. 2013.07.22. Фото: Juan Barreto / AFP Каракас хотыг эзлээд Боливар Венесуэлийн улсыг байгуулснаа зарлаад түүний цэргийн Засгийн газрыг толгойллоо. Гэтэл амжилт нь удалгүй уналаа. Тэдний эсрэг Испанийн хамжлагт байхыг хүссэн энгийн иргэд болов. Үүний үр дүнд Мадрид засаглалаа хэсэгчлэн сэргээсэн байна. Боливарыг харин хамтран зүтгэгчид нь 1814 онд хөөн цөлжээ.
Өмнөх ерөнхийлөгч агсан Уго Чавесийн тушаалаар Каракасын захад барьсан Сьюдад-Карибиа хот. Социализмын загвар хот болгохоор Чавес сэтгэжээ. 2013.09. 19. Фото: Jorge Silva / Reuters Нэгэнт тусгаар тогтнолоо авсан Гаитийн дэмжлэгтэйгээр Боливар эргэн ирээд нутгийн зүүн хэсгийг эзлэн Бүгд найрамдах улсыг дахин сэргээснээ 1818 онд зарлав. Жилийн дараа түүний цуглуулсан арми Богота хотын ойролцоо хаант засгийн талынхныг бут цохиод Өмнөд Америкийг Испанийн колончлолоос чөлөөлөх тэмцэлд том түлхэц үзүүлж чадлаа.
Каракасын ядуусын Петаре хорооллын нэгэн гудамжинд. 2012.05.23. Фото: Jorge Silva / Reuters Испанийн хаант засгийг дэмжигчдийг ялсны дараа Венесуэла, Шинэ Гранада хоёр нийлэн Агуу Колумби улсыг байгуулав. 1823 он гэхэд өмнөх дэглэмийг бүрэн буулгав. Агуу Колумбийн бүтцээс 1830 онд гарсаны дараа Венесуэла жинэхэнэ тусгаар улс болов.
Петаре хороололд цагдаагийн ажиллагаа явагдаж байгаа нь, 2008.11.14. Фото: Jorge Silva / Reuters Тусгаар тогтсоных нь дараа XIX- XX зуунуудад Венесуэлад төрийн эргэлтүүд ихээхэн гарч янз бүрийн дарангуйлагчид захирч ирэв. Тэднээс хамгийн алдартай нь Сиприано Кастро (1899-1908), Хуан Висенте Гомес (1908 оноос завсарлагатайгаар 1935он хүртэл), Маркос Перес Хименес (1952-1958) нар юм.
Каракас хотын Эль-Авила уулан дээрх гэрэлт загалмай. Загалмайг ердийнхөөр зал сараар гэрэлтүүлдэг бол 2011-2012 оны өвөл Уго Чавесийг эх орондоо хорт хавдрын эмчилгээ хийлгээд Кубаас итгэл нь гэрэлтүүлсэн байлаа. 2012.02.25. Фото: Carlos Garcia / Reuters Венесуэлийн хамгийн нэр цуутай ерөнхийлөгч нь 1999 оноос засаг авч нас бартлаа суусан Уго Чавес байв. Бүх нийтийн тэгш эрх, сайн сайхны төлөөх эрмэлзлийг өөртөө авсан Чавес өөрийн эрмэлзлэлийн эх оронч сэтгэлгээг үзүүлэхээр улс орноо Боливарианы Венесуэлийн бүгд найрамдах улс хэмээн нэрлэжээ.
Зовдлогдсон Христийн тарчлааныг харуулж байгаа жүжигчин, Каракас, 2012.04.06. Фото: Jorge Silva / Reuters Чавес нас барсны дараа түүний суудалд түүний орлогч байсан Николас Мадуро суулаа. Чавес түүнийг эмчилгээнд явахын өмнө өөрийн залгамжлагчаа гэж зарлажээ. Сонгуулийг маш будилаантай явуулан Мадуро ялсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа.
Орон нутгийн Мария Лионсе гэх синкретик бурханд тахил өргөх ёслол. Түүнийг шүтэгчид ийм ёслол нь эрүүл мэндийг авчирдаг гэх. Яракуй муж, 2010.10.12. Фото: Jorge Silva / Reuters Чавес шиг олоны нүдэнд дулаан биш шинэ ерөнхийлөгч элдэв ид шидийн тухайлбал, Чавесийн сүнстэй уулздаг гэх мэтээр өөрийгөө дөвийлгөхөөр оролддог.
Венесуэлийн үндэсний баатар Симон Боливарын хөргийг авч яваа охин. Тэрээр Уго Чавесийн эрүүл мэндийн төлөө Гавана хотын сүмд хийгдсэн мөргөлд уг зургийг авчирчээ. 2012.12.13. Фото: Desmond Boylan / Reuters Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн Венесуэлагийн эдийн засгийн үндэс нь хар алтны олборлолт болдог ба түүнээс экспортын орлогын 90 хувь орж ирдэг. Дэлхийд хамгийн том гэгдэх нефтийн нөөцийг 2010-аад онуудад илрүүлжээ. Хэмжээ нь 297,7 тэрбум баррель гэж үнэлэгдэж байгаа. АНУ-ын эрчим хүчний мэдээллийн газрын мэдээгээр тус орны олборлолт ба экспортын өдрийн хэмжээ нь 2012 онд 2,5 ба 1,26 сая баррель гэгдэн дэлхийд 13 ба 9-р байранд бичигджээ.
Бүтэлгүй цэргийн эргэлтийн 10 жилийн ойгоор Уго Чавесийн талынхан ба Боливарианы цагдаагийн сайн дурынхан Каракас хотноо жагсаал хийлээ. 2011.04.13. Фото: Leo Ramirez / AFP Венесуэлийн эдийн засаг нь бүхэлдээ социалист загварт Чавесийг гарч ирсний дараа оржээ. Гарсан үр дүнг нь янз бүрээр хэлж болох юм. Нэг талаасаа, нийгмийн салбарт улсын хөрөнгө оруулалтыг ихэсгэсэн нь ядуусын тоог буулгав. Эмнэлэг зэргийн ниймийн халамжинд тэднийг ойртуулж өглөө. Бичиг үсэгт тайлагдах арга хэмжээ газар авав. Нөгөө талаасаа, эдийн засагт улсын хатуу хяналтыг тогтоон үйлдвэрлэлүүдийг нийгэмчилж эхэлсэн нь гадны хөрөнгө оруулалтыг хааж, үйлдвэрлэлийг унаган барааны хомсдол гаргах болжээ.
Венесуэлийн барималч Хулио Брисеньо Уго Чавесийн гурван метрийн хөшөөн дээр ажиллаж байна. 2013.08.26. Фото: Leo Ramirez / AFP Ер нь бол эдийн засгийн хөгжлийн загвараас хамааралгүйгээр Венесуэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн 10 жилүүдэд тогтвортой байж чадаагүй. Заримдаа, тухайлбал 1898 ба 2002 онуудынх шиг 9 хувиар уначихна. Зарим үед 2004 оны үеийн 18 хувийг өсөлтийг харуулж байв. Үүний хажуугаар тогтмол өндөр инфляцитай эрх баригчид тэмцэж чадаагүй.
Маракай хотын бейсболийн сургуулийн сурагч дөрвөн настай Хосе Андрес Торрес, 2012.10.25. Фото: Ariana Cubillos / AP Америкийн ТТГ-ын мэдээгээр 2012 онд Венесуэлийн ДНБ-ний нэг хүнд ноогдох төвшин нь 13,3 мянган доллар болон дэлхийн орнуудын 97-д бичигдсэн байна.
Ла-Тортуга аралд цэвэрлэгээ хийж байгаа сайн дурынхан. 2013.08.04. Фото: Leo Ramirez / AFP Венесуэлийн худалдааны гол түнш нь АНУ бөгөөд тэндээс нефть авдаг. Чавес засагт гараад АНУ-ыг хичнээн муулсан ч экспортоо таслаагүй. Тус оронд эргэлт хийх гэж зохион байгуулсан өөрийг нь алах гэсэн гэж Чавес их дуулиантай ярьдаг байлаа. Бага Жорж Буш, Барак Обама хоёр түүний шүүмжлэлийн бай нь байсан юм.
Каракас хотын ажилгүй, гэр оронгүй, 47 настай Антонелья, 2007.11.18. Фото: Rodrigo Abd / AP Венесуэла хөрш Колубитай харилцаа муутай. Ерөнхийлөгч Альваро Урибегийн (2002-2010) үеэр харилцаа нь эрс мууджээ. Богота өөрийн ээлжит Каракасыг партизануудад тусалж байна гэж буруутгадаг. Колумбийн ерөнхийлөгчөөр Хуан Мануэл Сантос сонгогдсоны дараа харилцаа зөөлөрсөн ч зөрөлдөөн байгаа.
Каракас хотод хагарсан усны хоолойг засч байгаа нь. 2012.09.26. Фото: Rodrigo Abd / AP Москватай Каракас харин сайн харилцаатай байгаа. Тэдний харилцаа эдийн засгийн болон цэргийн салбарт өргөжиж байна. 2013 онд Уго Чавес нас барсны дараа Москвагийн нэг гудамжийг түүний нэрээр нэрлэсэн байв.
Кабимас хотын ойролцоох нефтийн орд, 2012.03.22. Фото: Isaac Urrutia / Reuters Хүн амын тооллогын 2011 оны дүнгээр тус оронд 750 ястан үндэстэн амьдардаг ба асуугдагсдын 2,7 хувь нь тэдэнд өөрсдийгөө хамааруулжээ. Индианчуудын хамгийн том омог нь вайю буюу гуахиро. Ойролцоогоор тэдний тоо нь 300 мянган хүн гэнэ.
Каракасм хотын гудамжны алиагчид, 2012.09.26. Фото: Rodrigo Abd / AP Вайю нар Силиа мужид амьдардаг. Тэдний 150 орчим мянган хүн хөрш Колумбид нь байгаа. Тав, зургаан байшинтай жижиг сууринд тэд амьдардаг. Ан агнуур эрхэлдэг ажээ.
«Эль-Чаркоте» фермийн ажилтнууд (Кохедес муж) Фемийг хувь хүнээс 2005 онд хураасан байв Чавес фермийг тариачдад хуваан өгчээ, 2010.10.14. Фото: Carlos Garcia Rawlins / Reuters Үлдсэн 25 орчим омгийнхон өмнөд ба зүүн өмнөд Амасонас, Боливар, Дельта-Амакуро мужуудад амьдардаг бөгөөд том омог нь варао, каринья, пемон, пьяроа, янома нар юм.
Пунто-Фихо хотын нефть боловсруулах үйлдвэрт гарсан гал. 2012.08.26. Фото: Ariana Cubillos / AP Испаничуудыг ирэхээс өмнө энд хичнээн тооны индианчууд байсан нь тогтоогдоогүй. Колонийн үеэр тэдний тоо хорогдсон байж таарна. Колончлогчдын шахалт дарамтаас гадна испаничуудын авчирсан өвчинд тэд дархлаагүй байсан нь энд гол нөлөөг үзүүлсэн гэдэг.
Каракасын оршин суугчид ариун цэврийн цаасны хомсдол амсаж, түүний төлөө дэлгүүр дугаарлан зогсож байгаа нь. 2013. 05.17. Фото: Jorge Silva / Reuters Индианчууд тус орны улс төрийн амьдралд урт хугацаагаар орж чадахгүй байв. Чавесийн Үндсэн хуулинд тэднийг дурьдсан байдаг. Мөн парламентад тэдний квот гарч ирэв. Гэсэн ч тэд өнөөдөр ч гэсэн хамгийн эрхгүй хүмүүс хэвээр.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна