Баяртай, Нелсон Мандела

2013 оны 12 сарын 6

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела 95 насандаа таалал төгсчээ. Тэрбээр цөсний чулуугаа авахуулж, уушгины мэс засалд орсноос хойш биеийн байдал нь муудаад байсан юм. 2013.12.06
Өмнөд Африкт нэгэн цагт хар арьстай хүнийг мал адгуустай адил үзэн худалдаж, эдэлж, зарж борлуулж байв. Хар арьстай хүнд цагаан хүнтэй нэг ширээнд сууж хоол идэх, ариун цэврийн өрөөг хэрэглэх байтугай амьд явах эрх байгаагүй юм. Хүнийг зөвхөн хар арьстайгаас нь болж үзэн ядах үзэл хүчээ авч байх үед тэр системийг эсэргүүцсэн тэмцэгчдийн нэг нь Нелсон Мандела байв.
Мандела апартейдийн эсрэг идэвх­­тэй тэмцэгч, Африкийн Үндэс­ний Конгрессийн зэвсэгт бүлэглэл Умхонто вэ Сизвегийн удирдагч байлаа. 1964 онд Өмнөд Африкийн шүүхээс түүнийг апартейдийн эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсоны нэлээд их хугацааг Роббен арал дээрхи шоронд өнгө­рүүл­сэн юм. Энхтайвны төлөөх үйлсэд гүйцэтгэсэн үүргийнхээ төлөө Мандела 1993 онд Нобелийн энхтайвны шагнал авсан юм. 1994 онд Мандела Өмнөд Африкийн бүрэн төлөөл­лийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч болсон билээ.
Нелсон Мандела 1918 онд Тембу овгийн Мвеза тосгонд төржээ. Өмнөд Африкт түүнийг Манде­ла­­гийн овгийнхны өгсөн хүн­дэт хэр­гэм Мадибагаар нь мэддэг. Энэ хэр­­­­гэм нь Нелсон Мандела гэдэг­­тэй нэгэн ижил утгыг илтгэдэг болсон ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна