Ким Чен Ирийг дурсах өдөр

2013 оны 12 сарын 17

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн таалал төгссөн өдөр өнөөдөр /XII.17/ тохиож байна. Хойд Солонгосыг 20 орчим жил удирдсан Ким Чен Ир өнгөрсөн 2011 онд таалал төгсч, түүний орыг гурав дахь хүү Ким Чен Ун нь залгамжлаад буй юм.
Хойд Солонгост их удирдагч Ким Чен Ирийн таалал төгссөний хоёр жилийн ойг гашуудан тэмдэглэж байна. Пенъян хотод болсон хүндэтгэлийн арга хэмжээнд залуу удирдагч Ким Чен Уний эхнэр мөн хэдхэн хоногийн өмнө цаазаар авахуулсан Жан Сон Тэкийгийн авга эгч нь оролцоогүй байна.
Өнөөдрийн энэхүү гашуудлын хүндэтгэлийн үйл ажиллагааг Чукан телевиз орон даяар шууд дамжуулсан бөгөөд их удирдагч Ким Чен Ирийн хөшөөнд цэцэг өргөж, цэргийн сүрт жагсаал болжээ.
Хойд Солонгосын Rodong сонины газраас их удирдагч Ким Чен Ирийн түүхэн зургийг нийтэлсэн байна.
Цэргийн сүрт жагсаал урьдын адил болсон байна.
Өнгөрөгч бямба гаригт /12.14/ залуу удирдагч Ким Чен Ун загасны аж ахуйд зочилсан байна. Тэрбээр уг аж ахуйд өнгөрөгч наймдугаар сарын 25-ны өдөр зочилж байсан юм.
Өнгөрөгч бямба гаригт /12.14/ залуу удирдагч Ким Чен Ун БНАСАУ-ын ардын армийн (KPA) шинээр баригдаж буй цанын баазын үйл ажиллагаатай танилцсан байна. 2013.12.14
Ким Чен Ун шинээр баригдаж буй Masik цанын баазын үйл ажиллагаатай танилцаж буй нь. 2013.12.14
Ким Чен Ун шинээр баригдаж буй Masik цанын баазын үйл ажиллагаатай танилцаж буй нь. 2013.12.14
Ким Чен Ун шинээр баригдаж буй Masik (Masikryong)цанын баазын үйл ажиллагаатай танилцаж буй нь. 2013.12.14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна