Өсвөрийн шатарчдын ДАШТ-2013

2013 оны 12 сарын 23

АНЭУ-ын Аль Айн хотноо өсвөрийн шатарчдын ДАШТ 12.18-29-ний хооронд болж өнгөрлөө. 120 орны 1800 орчим өсвөрийн шилдэг тамирчид оролцсон тус тэмцээн зургаан насны 12 ангилалд аваргуудаа тодрууллаа. Манай улсаас охидын найман насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул мөнгөн медаль хүртэв. 2013.12.29
Монгол улсаас шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Батсайханаар удирдуулсан 39 тамирчин оролцсоноос охидын найман насанд Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин, Ази тивийн аваргын мөнгөн медальт Бат-Эрдэнийн Мөнгөнзул мөнгөн медаль хүртэж, монголчуудын медалийн буухиаг үргэлжлүүллээ.
Өсвөрийн шатарын ДАШТ-нээс Б.Мөнгөнтуул 2001 онд хүрэл, 2005 онд мөнгө, Д.Номин-Эрдэнэ 2010 онд алтан медаль хүртэж байсан бол Б.Мөнгөнзул 2013 онд мөнгөн медаль хүртлээ.
Өсвөрийн шатарчдын Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний охидын найман насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул долоон оноотой тэргүүлж байна. 2013.10.25
Найман өргийн дараах байдлаар охидын найман насанд 2013 оны Ази тивийн аваргын мөнгөн медальт, “Хангарьд” клубын тамирчин Бат-Эрдэнийн Мөнгөнзул долоон оноотой тэргүүлж байна. Уг насанд Энэтхэгийн тамирчин Б.Мөнгөнзултай адил долоо оноотой яваа бол Энэтхэг, БНХАУ, ОХУ-ын зэрэг дөрвөн тамирчин 6,5 оноотой удаалж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна