Жилийн шилдэг сурвалжлагын гэрэл зургууд

2013 оны 12 сарын 27

Дэлхийд алдартай Getty Images агентлаг уламжлалын дагуу дэлхийн үйл явдлуудаас авсан шилдэг зургуудаа танилцуулж байна. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Хятадын Хэйлунцзянмужийн цэргийн хорооныхон өглөөний гимнастик дээр. Хасах гучин градус хүртэл хүйтэрсэн байлаа.
Мексикийн Попокатепетль галт уулын дэлбэрэлт. Тласкала хотын захиргаа таван баллын түгшүүр зарласан байлаа. Хүмүүс галт уулын дэргэдэх 12 км-ийн бүсээс нүүхэд бэлэн байх ёстой.
Хорин долоон настай Борис баавгай наркоз дор. Шүд болон нүдэнд нь мэс засал хийхийн өмнө түүний бүрэн шинжилгээг хийж байна Вашингтон мужийн Такамо хот.
Жонон Уильям өөрийн эхнэртээ Олдершотод болсон Гэгээн Патрикийн ёслол дээр тусалж байгаа нь. Кембрижийн герцогийн ахайтны гутлын өсгийн сараалжинд зоогджээ.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээний бүжгийн ёслолыг гүйцэтгэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар. Барак Обама хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Өмнөд Солонгосын нисэхийн компанийн Боинг 777 онгоц Сан-Франциско хотын олон улсын буудалд буух үеэр осолдлоо.
Ажилчид цалингаа нэмүүлж, хөдөлмөрийн нөхцлөө сайжлуулахыг шаардсан эсэргүүцлийг Жакарта хотод хийж байгаа нь.
Аянга Ватиканы Хувилгаан Петрийн сүмийн дээвэрт бууж байгаа нь. Энэ өдөр хамба XVI Бенедикт  эрүүл мэндийнхээ улмаас шашины дээд суудлыг орхиж буйгаа зарлажээ. Ийм шийдвэр нь католикийн орчин цагийн түүхэнд харагдаагүй тохиолдол болжээ.
Жакарта хотын спа салонд. Индонезид могойн иллэг гэсэн сонин үйлчилгээ бий. Биеэр нь гулсах могойнууд хүний стрессийг тайлдаг гэх.
Стамбулын Таксим талбайд хийгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогч. Турк, тавдугаар сар.
Жүжигчин Женнифер Лоуренс «Миний залуу галзуу» киноны дүрээрээ Оскарын шагналтан болсноо мэдсний дараа. Калифорнийн «Долби» театрт шагналын арга хэмжээ явагдлээ.
Хувилгаан Павелын сүмд Британийн ерөнхий сайд агсан Маргарет Тетчертэй салах ёс гүйцэтгэх ёслол дээр.
Хятадын сансрын нисгэгчид Өвөр Монголд амжилттай газардсны дараа Шэньжоу гэх буух бүхээгийнхээ дэргэд.
Израильчууд Негевын цөл дэх царцааны нүүдлийг харан зогчээ. Гуравдугаар сард Египетээс царцааны нүүдэлд Израилд орж иржээ.
Австралийн Сидней хотын эрэгтэй «Освальд» далайн шуурганы үеэр хашлагаас барин давалгаанд урсахгүйг хичээн зогсчээ.
Тарчлаант баасан гаригийн өдрөөр Иерусалим хотын Виа Долорозагийн христийн замыг туулж буй “Алдар хүндийн найдлага” гэх америкийн байгууллагын даяанч.
Шотландын Эйр хотын морин уралдааны үеэр унасан морь.
Бээжингийн Тяньаньмэнийн талбайн гэрэл зургийн коллеж. Доод хэсэгт нь агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн 2013 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн гэрэл зураг.
Чикаго хотын Уиллис -Тауэр цамхагт аянга бууж байгаа нь.
Дэлхийн худалдааны төвд халсан террорын 12 жилийн ойн өдөр Нью-Йорк ба террорт амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолбор өндрөөс.
Шанхайн дэлхийн санхүүгийн төвийн байрны цонхыг цэвэрлэх гэж ажилчид.
Тайландын хүмүүс Будда бурханы хөшөөний дэргэдүүр зул асаан тойрч явна.
Хоёр настай Жек Ригби өөрийн эцэг Ли Ригбийг нутаглуулах ёслол дээр. Хаантны буучийн хорооны албан хаагч Лондоны Вулиж районд эргүүл хийж яваад үрэгджээ. Хүүгийн футболка дээр “Миний аав, миний баатар” гэж бичжээ.
Катанийн багийн хаалганд оруулсан гурав дахь бөмбөгөө хөөрөн тэмдэглэж байгаа Лацио багийн хөл бөмбөгчин Ромын Олимпико цэнгэлдэх хүрээлэнд уг тоглолт болжээ.
Лондон хотноо болдог Red Bull Soapbox Race тэмцээний баг.Багууд өөрсдийн бүтээсэн уралдааны төхөөрөмжүүдээр газрын уруу инерциэр нь уралддаг.
Испанийн Лас Фальяс гэх галын наадмын сүүлийн өдөр галыг нь унтрааж байгаа гал сөнөөгчид. Энэ өдөр хавар ирснийг тэмдэглэн асар том хүүхэлдэйнүүдийг шатаадаг.
Өмнөд Солонгосын “Эв нэгдлийн шашин” сүсэгтнүүдээсээ гурван мянга гаруй хосыг гэрлүүлсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Мюнхений Октоберфест шар аргийн наадам дээрх аттракцион
Энэ зун Хятадад ер бусын халуун байлаа. Хэбэй хотын багшийн дээд сургуулийн 600 орчим оюутан халуунаас зугтан спортын танхимд хоноглож байгаа нь Сургуулийн захиргаа танхимд салхивчийн төхөөрөмж ажиллуулан тэдэнд дэрсэн дэвсгэр гарган өгчээ.
Австралийн ерөнхий сайд Жулия Гиллардыг угтах ёслол дээр улаан далбааг салхи үлээн хүндэт харуулын толгойг ороолгожээ. Баоосийн Азийн чуулганы үеэр Жулия Гиллард Хятадад айлчилжээ.
Эндрю Жерман ба түүний ноход ангийн улирлын эхлэлийг хүлээх зуур.
Израилийн Негевийн цөлд өөрийн авыг идэж байх зуураа шар хилэнцэт хорхой гэрэлтэж байдаг. Энэ цөл 2013 онд хамгийн алдартай жуулчны 10 чиглэлийн хоёрт нэрлэгдэж байв.
Лондоны Ноттинг Хилл дэх багт наадмын бүжигчин ба цагдаа
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Балтийн тэнгисийн Гогланд арлын орчим усан дор буулаа. Далайн ёроолоос «Олег» гэх фрегат хөлгийн үлдэгдэл олдсон юм.
Циндао мужид үзэгдэж харагдаагүйгээр ихээхэн замагтэй байлаа. Хүүгийн хамт далайн эрэгт байгаа эрэгтэй. Зургадугаар сараас хойш хотын наранд шарлагын газраас 50,000 тонн замаг зөөжээ.
Кейт Миддлтон өөрийн шинэ төрсөн хүүгийн хамт, Лондоны Хувилгаан Мариягийн эмнэлэгт. Шинэ төрсөн Жорж Александр Луи Кембрижийн ханхүү цол авч Британийн хаан ширээг залгамжлах гурав дахь хүн нь болжээ.
Их Британийн Сангийн сайд Жорж Осборн Лондоны хүүхдийн цэцэрлэгт очихдоо хүүхдүүдтэй тоглов.
Утаа униар Австралийн Сидней хотыг бүрхжээ. Сүүлийн 40 жилд хамгийн хүчтэйд тооцогдсон ой хээрийн түймрийн утаа хотод орж иржээ.
Шотландын Сент-Эндрюс их сургуулийн оюутнууд “үзмийн уикенд” тэмдэглэглэж байна. Доод ангийн оюутнууд нд нь ахлах курсийнхэнд сурлагатаа тусласан гэж энэ наадмаар талархал илэрхийлэх ёстой. Уламжлалын дагуу оюутнууд сахлын хөөсний хэдэн мянганбаллон худалдан авч бие биенээ будан “хөөсөн дайн явуулдаг”.
Иллинойс мужийн Саут-Сайд 24 настай эрэгтэйн алагдсан хэргийг Чикагогин цагдаагийнхөн мөрдөн шалгаж байгаа нь.
Ганноверийн Hannover Messe гэх аж үйлдвэрийн үзэсгэлэн дээр «Фемен» хөдөлгөөний идэвхтэн чээж биеэ нүцэглэн Оросын ерөнхийлөгч В.Путинд эсэргүүцлээ үзүүлэн халдлаа.
Бали арлын эргийн орчим сүйрсэн онгоцны “хар хайрцгийг хайж байгаа аврах ангийнхан. Олон улсын «Нгурах-Рай» буудалд эквадорын усан бороон дор бууж байсан онгоцны нисгэгч буух зарваснаас халин агаарын хөлгөө эргийн гүйхэн усанд унагажээ.
Бангаладешийн Дакка хотын найман давхар байшин нурсны дараах аврах ажиллагаа.
Энэ жилийн тавдугаар сарын сүйрлийн хуй салхины дараа Мух хотын нэгэн байшингийн балгас дээр хийсч буй Америкийн далбаа.
Испанийн Патум де Берга наадамд оролцогсод. Үлгэрийн болон бэлгэдлийн баатрууудын бүжгээс энэ баяр бүрэлдэг. Христийнхний цус ба махбоди гэсэн католикийн баяраар энэ наадам явагддаг.
Нисэхийн ахлах түрүүч нар Шила Смит, Кортни Бурдшоу Манхэттенд гэрлэлтээ бүртгүүлсний дараа.
Испанийн Сан-Фермин хотын наадмын үеэр гудамжаар бухан сүргийг гудамжаар хөөн гүйцэн биед нь хүрэн цэнгэдэг. Испанийн энэ баяр 1926 онд Эрнест Хемингуэйн «Фиеста (Нар мандаж байна)» романы дараа алдаршиж эхэлжээ.
Австралийн Голд-Кост хотод болсон “өнгөт гүйлт”.
Словакийн нийслэл Братислава хотын үерт автсан хэрэг. Өнгөрч буй онд улсны төвшин дээд төвшинд хүрэн 1,030 см хүрчээ. Хамгаалалтын далангууд хотын төвийг үерээс хамгаалж чаджээ.
Австралийн Квинсленд мужид болсон үерийн үеэр охиноо тайвшруулж байгаа эрэгтэй.
Ромын хамба XVI Бенедикт Хувилгаан Петрийн талбайд цугларсан сүсэгтнүүдтэй мэндчилж байна. Дээрхийн элч өөрийн дээд тушаалаасаа татгалзахын өмнөх сүүлчийн уулзалт нь тэр байлаа.
Шрижи хотын Кришнагийн сүмийн дэргэд цугларсан олныг будагтай усаар цацаж байна. Барсаны Холи баярын хуулбар нь энэ наадам юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна