Шерли Темплийн амьдралын фото агшнууд

2014 оны 2 сарын 12

Сэтгүүлч: Б.АНХТУЯА
Шерли Темпле олонд танигдахаас өмнөх зураг. 1931 он гурван настайдаа бүжгээр хичээллэж эхэлсэн байна. Дараа жил нь "Baby Burlesks" кинонд жүжигчин Марлен Дитрихийн дүрийг бүтээжээ.
1933 он Шерли Темпл таван настайдаа
1934 он гэхэд тэрээр олны хайрыг татсан кино од болсон байв. “Now And Forever” кинонд жүжигчин Кэрол Ломбардын хамт.
1935 он Шерли Тэмплийн гол дүрийг нь бүтээсэн хамгийн алдартай кино “Бяцхан хурандаа” .
Шерли Темпл 1936 онд "Poor Little Rich Girl" кинонд тогложээ. Тэрээр ихэвчлэн эцэг, эхээсээ салсан, эсвэл өнчин охины дүрийг бүтээж байв.
1936 он. Шерли Темпл найман насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр Холливудын “20th Century Fox” кино студид ирж буй нь.
1938 он. АНУ-ын тэргүүн хатагтай Элеонор РузвельтХолливудад зочлох үеэрээ Шерлитэй уулжээ.
1940-өөд оноос Шерли кинонд дүр бүтээхээ багасгаж эхэлжээ. Зурган дээр 1942 он “Miss Annie Rooney” кинонд.
1944 он Шерли кино урлагаас хөндийрч, олон нийтийн арга хэмжээнд оролцох болов.
1945 он гэхэд буржгар үст бяцхан охин нас биед хүрч, жүжигчин Жон Агартай гэрлэжээ.
Гэхдээ Шерлийн нөхөр Жон Агар түүний амжилтанд олон талаар тээг болж иржээ. Зурган дээр 1948 он “Fort Apache” киноны зураг авалтын үеэр
Шерли 1948 онд охин Линда Сьюзаныгаа төрүүлсэн боловч дараа жил нь нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулжээ.
Шерли Темпл 1950 онд хоёр дахь нөхөр Чарльз Блейктэйгээ гэрлэжээ.
Шерли Чарльзтай гэрлээд бага Чарльз, Лори нэртэй хоёр хүү төрүүлжээ. Зурган дээр 1957 он Шерли хөвгүүдийнхээ хамт Калифорни дахь гэртээ.
1967 он Шерли Калифорнийн 11 дэх конгрессийн дүүргийн сонгууьд нэр дэвшив.
1968 онд Шерли АНУ-ын КонгрессийнТөлөөлөгчдийн танхимын суудалд өрсөлдсөн боловч сонгогдож чадаагүй байна.
1969 онд түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Ричард М.Никсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 24 дэх төлөөлөгчөөр томилжээ.
1969 оны есдүгээр сарын 17 НҮБ-ын Ерөнхий ассамблейд тангараг өргсөнийхөө дараа нөхрийн хамт.
1969 оны аравдугаар сарын 8 НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанд оролцож буй нь
1969 оны арванхоёрдугаар сарын 14 "Meet the Press" телевизийн нэвтрүүлэгт бэлдэж байна. Хожим 1974 онд Ганад суух АНУ-ын Элчин сайдаар томилогджээ.
1976 онд АНУ-ын Төрийн департментын протоколын даргаар томилогдсон анхны эмэгтэй болжээ.
1998 он “Цагаан ордон”-д АНУ-ын Билл Клинтонтой уулзаж буй нь. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш түүнийг хуучин Чехословакийн Элчин сайдаар томилжээ.
2006 оны нэгдүгээр сарын 29 12 дахь удаагийн Америкийн дэлгэцийн жүжигчдийн нэгдсэн шагнал гардуулах ёслол.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна