"Сочи-2014": Тав дахь өдөр

2014 оны 2 сарын 13

Тэмцээний таван өдрийн дараах байдлаар 32 багц медаль эзэндээ очоод байгаагаас Герман зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл, нийт найман медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Канад /4+4+2/, Норвеги /4+3+5/, Нидерланд /4+2+4/, АНУ /3+1+5/-ын багууд удаалж байна. БНСУ нэг алт (XI), Япон хоёр мөнгө, нэг хүрэл (XVI), БНХАУ нэг мөнгөн медаль (XXII) хүртсэн амжилттай явна. 24 улс ямар нэгэн медаль хүртээд байна. 2014.02.13
Богино үзүүлбэр дээр 84,17 онооны үнэлгээ авч, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон ОХУ-ын Татьяна Волосожар, Максим Траньков нар чөлөөт үзүүлбэрт ч шилдэг нь байж (152,69 оноо), нийлбэр дүнгээр 236,86 оноогоор тус олимпийн хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэдний хувьд 237,71 оноогоор дэлхийн рекордыг эзэмшиж байна. Богино үзүүлбэрт гуравдугаар байраар шалгарсан ОХУ-ын Ксения Столбов, Федор Климов нар чөлөөт үзүүлбэрийг алдаагүй хийснээр 218.68 оноогоор мөнгөн медаль хүртэж, олимпийн хоёр дахь медалиа хүртлээ.
Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Ванкуверын олимпийн хүрэл медальт Германы Алена Савченко, Робин Шолковы нар 215.78 онооны үнэлгээгээр олимпийн медалиа ихэрлүүлж байна.
“Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадмын тав дахь өдөр буюу өчигдөр зургаан багц медаль эздэдээ очлоо. Энэ өдөр уран гулгалтын хосын төрлийн чөлөөт үзүүлбэр болж, медальтнууд тодорлоо. Багийн төрөлд анхны олимпийн медалиа хүртсэн ОХУ-ын хосууд алт, мөнгөн медаль хүртэж, Германы хослол олимпийн хошой хүрэл медальтан болл
Сонин содон чимэг ихтэй Сочийн олимпийн хуудаснаа бас нэгэн шинэ түүх нэмэгдлээ. Өчигдөр болсон уулын цанын эмэгтэйчүүдийн downhill төрөлд Словени, Швейцарийн тамирчид алтан медалийн тавцанд хамтдаа гарсан юм.
Доминик Гизин /Швейцарь/, Тина Мейз /Словени/ нар долийн ч зөрүүгүй, яг ижил нэг минут, 41.57 секундын амжилт үзүүлсэн тул олимпийн зохион байгуулах хорооноос хоёуланд нь аваргын алтан медаль хүртээжээ. Энэ төрөлд Швейцарийн Лара Гут 1:41.67 минутын амжилтаар хүрэл медалийн эзэн болсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна