“Цагаан-Уул” наадамд Э.Энхболд түрүүллээ

2014 оны 2 сарын 14

Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадмын 2014 оны шилдэг найрагчид тодорлоо. 2014.02.14
Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадам хоёрдугаар сарын 14-нд боллоо. Тус наадмыг хоёрдугаар шатанд Улаанбаатар хотоос 30 яруу найрагч үлдсэн бол хөдөө орон нутгаас 20 яруу найрагчид оролцсон юм.
Энэ удаагийн наадмын ерөнхий шүүгчээр утга зохиол шүүмжлэгч доктор П.Батхуяг ажилласан бол шүүгчдээр “Болор цом-2014” наадмын эзэн Л.Моломжамц, яруу найрагч Б.Батрэгзэдмаа, Н.Оюундэлгэр, Н.Гантулга нар ажиллалаа.
Шүүгчдийн нэгдсэн дүнгээр сүүлийн шатанд таван яруу найрагч үлдсэн бөгөөд эцсийн дүн гарахад “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Э.Энхболд тэргүүн байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон бол МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Т.Дарханхөвсгөл, яруу найрагч Э.Гантулга, Б.Сосорбарам нар удаах байруудад шалгарлаа. Мөн дууны шүлгийн төрөлд МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Д.Ганхүрэл түрүүлж, Я.Отгонбаяр удаалсан байна.
“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. дашрамд сонирхуулахад энэ жил дэд байрт шалгарсан МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан нь өнгөрсөн жилийн наадамд мөн дэд байрт шалгарч байсан юм.
Гуравдугаар байрын шагналт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Т.Дарханхөвсгөл.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна