"Сочи-2014": 12 дахь өдөр

2014 оны 2 сарын 19

Сочийн олимпийн 12 дахь өдөр буюу өчигдрийн фото агшнаа хүргэж байна. Энэ өдөр тэшүүрийн эрэгтэйчүүдийн 10,000 метр, уулын цанын эмэгтэйчүүдийн слалом, биатлоны эрэгтэйчүүдийн бөөн гараатай 15 км-ийн уралдаан, цанын чөлөөт үсрэлтийн эрэгтэй halfpipe, цанын хоёр төрөлт, шорт-трекийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн буухиа уралдаан, сноубордын эрэгтэйчүүдийн кросс төрөлд медальтнууд тодорсон юм. 2014.02.19
Биатлон /эрэгтэй, бөөн гараатай уралдаан/: Алт: Эмил Хегл Свендсен /Норвеги/ 42:29.1 Мөнгө: Мартин Фуркад /Франц/ 42:29.1 Хүрэл: Ондрей Моравец /Чех/ 42:42.9
Тэшүүр /эрэгтэй, 10000м/: Алт: Иоррит Бергсма /Нидерланд/ 12:44.45 /олимпийн рекорд/ Мөнгө: Свен Крамер /Нидерланд/ 12:49.02 Хүрэл: Боб де Жун /Нидерланд/ 13:07.19
Медалийн тавцанд, тэр тусмаа бүхий л шилдгүүдийг цуглуулсан олимпийн хурц өрсөлдөөний талбарт гурван өнгийн медаль нэг орны тамирчдад очно гэдэг ховор тохиол, тамирчдын хувьд бол амаргүй даваа. Харин Сочийн мөсөн замд нидерландууд жинхэнэ гайхамшиг бүтээж байна. Олимпийн талбарт 1-2-3 гэсэн амжилт нэг байхад онцгой, хоёр дахиа бол гайхалтай, гэтэл бүр дөрвөн удаа медалийн тавцанг бүхэлд нь эзэгнэсэн Нидерландын тэшүүрчид энэ олимпийн тод чимэг болж байна.
Өчигдөр л гэхэд тэшүүрийн эрэгтэйчүүдийн 10,000 метрийн уралдаанд Нидерландын тамирчид үнэмлэхүй амжилт гаргасан юм. Иоррит Бергсма энэ төрөлд 12 минут, 44.45 секундэд нийт замаа туулснаар олимпийн рекордыг шинэчлэн тогтоосон. Мөнгөн медалийг Свен Крамер, хүрлийг Боб де Жун хүртжээ.
Цанын чөлөөт үсрэлт /эрэгтэй, цанын halfpipe/: Алт: Дэвид Уайс /АНУ/ 92.00 Мөнгө: Майк Риддл /Канад/ 90.60 Хүрэл: Кевин Ролланд /Франк/ 88.60
Шорт-трек /эмэгтэй, 3000м буухиа/: Алт: БНСУ 4:09.498 Мөнгө: Канад 4:10.641 Хүрэл: Итали 4:14.014
Шорт-трек /эмэгтэй, 3000м буухиа/: Алт: БНСУ 4:09.498 Мөнгө: Канад 4:10.641 Хүрэл: Итали 4:14.014
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна