"Утаанаас" уудам говийн Ханбогд хүртэл

2014 оны 2 сарын 21

"Утаанаас" уудам говийн Ханбогд хүртэлх аян замын фото агшнаас хүргэж байна. Бэлтгэсэн Б.Ойнбилэг
Өглөөний 07:30 цагийн үед онгоцны цонхоор Улаанбаатарын төв хэсэг ийм төрхтэй харагдав.
Төв аймаг ерөнхий цас ихтэй байна. Ихэнх нутаг цасаар хучаастай байна.
Дундговь аймаг ч мөн адил ерөнхийдөө цас ихтэй байна. Ихэнх нутаг цасаар хучигджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Ханбумбат нисэх буудал. Монгол гэрийн хэлбэртэй, өвөрмөц дизайнаар баригдсан Ханбумбат нисэх буудлын хөөрч буух зурвас 3250 метр урт, 45 метр өргөнтэй. 240 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай.
2000 оноос анхлан Ханбогд суманд "Оюут" хэмээх нэртэйгээр шороон замтай нисэх буудал ажиллаж байсан. 2007 оноос зорчигч хүлээн авч эхэлсэн. 2012 онд шинэ нисэх буудал баригдаж 2013 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Оюутолгой ХХК-ийн баяжуулах үйлдвэр. Энэ үйлдвэрийг барьсан төмрөөр арван Эйфэлийн цамхаг барьж болно. Хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай.
Ил уурхайгаас баяжуулах үйлдвэр хүртэл хүдэр дамжуулах хоолой. Энэхүү хоолой 2,7 км-ын урттай.
Хүдэр баяжуулах үйлдвэрт шилжиж байгаа нь.
Усыг ялган, дахин боловсруулах төхөөрөмж. Оюутолгой ХХК үйлдвэрийн хэрэглэсэн усныхаа дахин боловсруулдаг хэрэглэдэг.
Оюутолгойн орд, Улаанбаатар хотыг адилхан масштабаар буулган харьцуулсан харьцаа.
Баяжуулсан хүдрийг тус бүр хоёр тонноор савласан БНХАУ руу экспортолно
Савласан зэсийн баяжмал
Оюутолгойд ажиллаж буй гадаад ажилтан болон монголчууддаа зориулсан гэр музей. Гэрт говийн айлын ёс заншил, амьдрал ахуйдаа хэрэглэдэг бүхий л зүйл бий.
Гэр музейд тэмээн жин тээхэд хэрэглэдэг хом, бурантаг, бортого бий. Үүнийг нутгийн ахмад иргэд зочиддоо тайлбарлан хүргэж, ингэний ундаагаар дайлдаг.
Оюутолгойн Спорт заал. Үүн шиг дөрвөн спорт заалтай. Оройн хоолны цаг таарсан учир хүнгүй байлаа.
Фитнесийн төв
Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Дэмчогийн хийд. Энэ хийд Ханбогд сумаас 11 км-ийн зайд Дэмчогийн хийд оршдог. Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт найман хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм.
Догшин хутагт “Энэ хад цохио нь эр хүнд чадал чансаа, аз жаргалыг бэлэглэх, эм хүнд сайн хань сайхан үр заяах, хүний амьдралын болж бүтэхгүй бүхнийг тэгшлэх заяатай хад юм. Үүнийг бадамлянхуа цэцгээр тахих учиртай” хэмээн айлдсан байдаг гэнэ.
Уг хийдийн зүүн өмнөд талд энергийн хад байрлах бөгөөд уг суудалд ноён хутагт сууж номын ширээгээ залж, баясалгал үйлддэг байсан түүхтэй юм. Тэрхүү энергийн суудалд суун туурвисан олон арван бүтээлийн нэг нь “Үлэмжийн чанар” дуу ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна