“Сочи-2014” өвлийн Паралимп эхэллээ

2014 оны 3 сарын 8

“Сочи-2014” XI өвлийн паралимп энэ сарын 7-23-ны хооронд болно. Өчигдөр Сочи хотноо ХI паралимпийн нээлт боллоо. Нийт 45 орны 1650 гаруй пара тамирчид спортын таван төрөлд 72 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улсын тамирчин Б.Ганболд Сочийн цасан замд уралдана. Түүний хувьд цанын төрлөөр гуравдугаар сарын 10-нд 1000 метрийн ойрын зайд, 12-нд 10 км-ийн сонгомол техник, 16-нд буюу хаалтын өдөр 20 км-ийн тэших техникээр өрсөлдөнө. 2014.03.08
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна