"Сочи-2014" Паралимпийн 3 дахь өдөр

2014 оны 3 сарын 11

ОХУ-ын Сочи хотноо ХI паралимп үргэлжилж байна. Нийт 45 орны 1650 гаруй пара тамирчид спортын таван төрөлд 72 багц медалийн төлөө өрсөлдөж байна. 3 өдрийн дараа 24 багц медалийн эзэд тодроод байгаа бөгөөд 14 улс ямар нэгэн медаль хүртжээ. ОХУ долоон алт, арван мөнгө, долоон хүрэл нийт 24 медальтай тэргүүлж байгаа бол Герман /3+0+0/, Украин /2+2+3/, Австри /2+2+0/, Япон /2+1+2/ улсын багууд удаалж байна. Өнөөдөр 12 цагц медалийн эзэд тодорно. 2014.03.11
“Сочи-2014” паралимпийн наадмын гурав дахь өдөр Монгол Улсын тамирчин Б.Ганболд эрэгтэйчүүдийн сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар XIV байр эзлэв. Энэ зайд ОХУ-ын Рушан Миннегулов 50:55.1 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бол Финландын Илка Томисто/51:31.5/, ОХУ-ын Владислав Лекомцев/51:44.6/ мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Манай тамирчин Б.Ганболдын хувьд дахин хоёр зайд уралдах бөгөөд энэ сарын 12-нд ойрын зайн 1000м, тэмцээний хаалтын өдөр буюу 16-нд дундын зай 10 км-т өрсөлдөнө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна