370-р нислэгийг хайх ажил үргэлжилсээр байна

2014 оны 3 сарын 15

Малайзын агаарын тээврийн агаарын тээврийн 370-р нислэгийг үйлдэж явсан 239 хүнтэй “Boeing 777-200ER” онгоц холбоо тасарч сураггүй болоод долоо хонолоо. Куала Лумпураас гуравдугаар сарын 8-ны өдөр Бээжинг чиглэн хөөрсөн боловч сураггүй болсон 370-р нислэгийг өдгөө арав гаруй орны хамтарсан эрлийн баг олон тооны сансарын хиймэл дагуул, 34 нисдэг тэрэг, 40 хөлөг онгоцоор хайж буй юм. Онгоцны эрлийг одоогоор Андаманы тэнгисээс цааш Энэтхэгийн далайн зарим хэсэгт үргэлжүүлж байна. Б.АНХТУЯА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна