Уран гулгалт: ДАШТ-2014

2014 оны 3 сарын 27

Уран гулгалтын 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (03.26) Японы Сайтама хотноо эхэллээ. Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд аваргуудыг тодруулах юм. Эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийг Японы Тацуки Мачида 98.21 оноогоор тэргүүлсэн бол Испанийн Хавьер Фернандес(96,42), Японы Юзуру Ханю(91,24) мөнгө, хүрэл медаль хүртлээ. 2014.03.27
ОХУ-ын уран гулгагч Максим Ковтун богино үзүүлбэрт зургаадугаар байрт шалгарлаа.
Филиппиний уран гулгагч Christopher Caluza богино үзүүлбэрт 64,69 онооны үнэлгээгээр XVIII байр шалгарлаа. Богино үзүүлбэрт 32 тамирчин өрсөлдсөнөөс 24 нь чөлөөт үзүүлбэрт шалгарчээ.
Богино хөтөлбөрийн дараах байдлаар Сочийн багийн алтан медальт ОХУ-ын Юлия Липнецка 74.54 онооны үнэлгээгээр хүрэл медаль хүртлээ.
Сочийн олимпийн наадмын хүрэл медальт Италийн Каролина Костнер 77.24 онооны үнэлгээгээр мөнгөн медаль хүртлээ.
Ванкуверийн олимпийн мөнгөн медальт Японы Мао Асада олимпийн алт, мөнгөн медальт БНСУ-ын Ким Юнагийн эзэмшиж байсан 78.50 үнэлгээг 78.66 болгож ахиулж чадлаа. Мао Асада богино үзүүлбэрийн дараа: “Энэ улирлын хамгийн сүүлийн тэмцээний богино үзүүлбэрийг амжилттай хийлээ. Би үзүүлбэр бүр дээр маш сайн бэлтгэсэн. Тиймээс энэ бүгдийг сайтар хийхийг хүссэн. Маргааш болох үзүүлбэрт анхаарлаа улам төвлөрүүлэх ёстой.” гэсэн байна.
Эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийг Японы Мао Асада 78.66 онооны үнэлгээгээр тэргүүлсэн бол Сочийн олимпийн наадмын хүрэл медальт Италийн Каролина Костнер (77.24), Сочийн багийн алтан медальт ОХУ-ын Юлия Липнецка (74.54) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. 2014.03.28
Хосын төрлийн медальтнууд:
Зүүн гар талаас: Богино үзүүлбэрийн мөнгөн медальт Испаний Хавьер Фернандес, аварга Японы Тацуки Мачида, хүрэл медальт Японы Юзуру Ханю.
Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт Сочийн олимпийн тавдугаар байрын шагналт Японы Тацуки Мачида түрүүллээ.
Сочийн олимпийн дөрөвдүгээр байрын шагналт, өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын хоёр удаагийн аварга /2013, 14/ Испанийн Хавьер Фернандес богино үзүүлбэрт 96,42 онооны үнэлгээгээр мөнгөн медаль хүртлээ.
Сочийн олимпийн аварга Японы Юзуру Ханю 91,24 оны хүрэл медаль хүртлээ.
ОХУ-ын Максим Ковтун 84.66 онооны үнэлгээгээр зургаадугаар байрт шалгарчээ.
Сочийн олимпийн хүрэл медальт Германы хос Алино Савченко, Робин Шолкови нар богино үзүүлбэрийг тэргүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна