Чилийн түймэрт 11 мянган хүн орон гэргүй болжээ

2014 оны 4 сарын 16

Чилийн Вальпараисо хотын баруун захад өнгөрсөн бямба гаригт /IV.12/ гарсан ойн түймэр төв рүү орж ирснээс 15 хүн амь үрэгдэж, 2500 байшин барилга шатаж, 11 мянган хүн орон гэргүй болжээ. Өргөн хүрээг хамарсан түймрийг өчигдөр /IV.15/ бүрэн унтрааж дууссан байна. Чилийн Засгийн газар түймрийн дараах сэргээн босгох ажилд 500 сая песо төсөвлөжээ. Б.АНХТУЯА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна