Генералууд цэцэг өргөлөө

2014 оны 4 сарын 28

-Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн тэргүүтэй 11 хүнд генерал цолыг олгосон.
-Түүнээс хойш нийтдээ 160 алтан мөрдөстөн төрсөнөөс 82 нь амьд сэрүүн байна.
- Нийт генералуудын дотор Улсын маршал 3, Армийн генерал 1, Хурандаа генерал 8, Дэслэгч генерал 18, Хошууч генерал 105, Бригадын генерал цолтон 13 байдаг.
-Өдгөө хамгийн залуу генерал 38 настай Мотобуудлагын тусгай бригадын захирагч бригадын генерал Л.Онцгойбаяр юм.
-Харин 1944 онд Юмжаагийн Цэдэнбал дэслэгч генерал болохдоо 28 настай байжээ.
-Хамгийн отгон генерал нь ХХЕГ-ын дарга бригадын генерал Ш.Лхачинжав, ТЕГ-ын дарга бригадын генерал Б.Билэгт нар юм.
-Хамгийн өндөр настай генерал нь 96 настай хошууч генерал Т.Алтангэрэл юм.
-Генералын хүү генерал болсон тохиолдол ганц байдаг бөгөөд хурандаа генерал Б.Цогийн хүү Ц.Геннадий хошуу генерал цолтой ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна